Улсын начин Ч.Баянмөнх шырим бөхийн нээлттэй тэмцээнд үзүүрлэлээ

img

БНСУ – ын Ионгвангүн хотноо Korea Open Ssireum Festival буюу Солонгос үндэсний шырим бөхийн нээлтэй тэмцээн саяхан болж өнгөрлөлөө. Тус тэмцээнд  эх орноо төлөөлөн оролцсон багийг  чөлөөт бөхийн олон улсын шүүгч С.Чинбат ахалж, багийн бүрэлдэхүүнд улсын заан М.Өсөхбаяр , улсын харцага Т.Өсөх – Ирээдүй, улсын начин Ч.Баянмөнх, аймгийн хурц арслан Б.Одгэрэл, аймгийн заан Л.Батзориг нарын бөхчүүд багтаж амжилт арвинтай оролцлоо. Мөн БНСУ – д сурч, хөдөлмөрлөдөг аймгийн арслан Г.Нямсүрэн тэргүүтэй 18 бөх нэмэгдэн ирж барилдсан бөгөөд манай улсаас гадна АНУ, Испани, БНХАУ, ОХУ, БНСУ – ын нийт 550 бөх оролцсон нэр хүнд, цар хүрээгээрээ улсдаа хамгийн том тэмцээн болсон юм. Тус тэмцээнийг Солонгосын нэр хүнд бүхий MBC Sports, KBS Sports ТВ – үүд орон даяар шууд дамжуулж байлаа. Энэ тэмцээний гол ивээн тэтгэгчээр машины тос, тосолгооны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Солонгосын томоохон компани болох Си энд Люб буюу C&Lube ажилласан. Шырим бөхийн дүрмээс товчхон танилцуулахад
  1. Элсэн дээр барилдана
  2. Түрүүлж 2 дийлсэн нь ялагч болдог
  3. Гар элсэнд хүрвэл унасанд тооцно
  4. Барилдааны үргэлжлэх хугацаа 1 минут
  5. Жин харгалзахгүй
  6. Хэн хэн нь хаялцахгүй бол аль бага жинтэйг нь ялсанд тооцдог
Тэмцээний эхний өдөр тус наадамд оролцож буй гадаадын бөхчүүд шырэм бөхөөр өрсөлдсөнөөс шөвгийн 16 – д  манай 4 бөх улсын заан М.Өсөхбаяр , улсын харцага Т.Өсөх – Ирээдүй, улсын начин Ч.Баянмөнх, аймгийн хурц арслан Б.Одгэрэл болон Испани, АНУ, Хятадын бөхчүүдтэй үлдсэн. Улмаар шөвгийн 8 – д улсын заан М.Өсөхбаяр улсын харцага Т.Өсөх – Ирээдүйг, аймгийн хурц арслан Б.Одгэрэл АНУ – ын бөх Кортис Жозефыг,  улсын начин Ч.Баянмөнх Испаний бөхийг тус тус ялсан. Харин шөвгийн 4 – т  улсын начин Ч.Баянмөнх аймгийн хурц арслан Б.Одгэрэлтэй таарч даван аваргын төлөө үлдсэн бол уран барилдаант заан маань Испаний бөх Рауль Гарсиа Лопесыг арай барсангүй. Ингээд үзүүр түрүүний барилдаанд Испаний бөх Рауль Гарсиа Лопес манай бөхийг давснаар түрүүлсэн байна. Дараагийн өдөр болсон 550 бөхийн барилдаанд улсын заан М.Өсөхбаяр, аймгийн хурц арслан Б.Одгэрэл нар шилдэг 16 – д шалгарсан нь манай бөхчүүдийн үзүүлсэн хамгийн өндөр амжилт байлаа. Энэхүү тэмцээнээс хийсэн тоймыг тун удахгүй ШУУД ТВ – ээр гаргах болно. Э.Баттөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

билгүүн:
ямар гарууд вэ энэ монгол бөхчүүд бие сайтай царай муутай юмаа энд тэгээд дандаа сэлэнгийн бөхчүүд явсан Юмуу хаашаа юмбэ с
2013-03-31
tsetsgee:
Mongol bohchuud gesen chini usan guzeelsen baliar buduun gahai shig yumnuud bna. Yamar ch goo uzemj algaa
2012-12-10
asd:
hooe bilgee pizda min hezee bi usiinh boltsiin ah duu naraar jin duusgaad ogiishuu
2012-12-09
ЗОЗО:
ХАНГУГУУД НЬ БӨХӨӨ СОНИРХОХОО БОЬЧИЖ ДЭЭ
2012-12-08
uvsynhan naad bohoo barilddaa
2012-12-08
shal balai notsoldoon.
2012-12-07
boka:
uwsiin zaluuchuud sain bnaa. bayanmunh, Odgii 2 too amjilt husie
2012-12-07
bilgee:
uwsiinhan yawsan bol turuuleh ni tdhoi bsan yum bnadaa
2012-12-07
uhsen baas eniig yamar bohiin turul gedgiin, balai yum bna
2012-12-07
manai lanjgaruud yavsan bol todorhoi turuulne ldee tehdee yaahav yaahav oroltsoh ni chuhal biz
2012-12-07
mng:
turuuleh heregtei shdee !!!
2012-12-07