Ардын урлагийг “Авьяас” хөтөлбөрт хамрууллаа

img

Хүүхдүүд ардын урлаг сонирхдог уу. Хуур цуур тоглож, хөөмэйлж, исгэрдэг хүүхэд хэр олон бол. Багш нар бараг л байдаггүй гэж байна. Учир нь дунд сургуулийн долдугаар ангийн дуу хөгжмийн сурах бичигт ардын язгуур урлаг гэсэн хэсэгхэн хуудас эргүүлээд л энэ мэдлэгийг төгсгөдөг. Тиймээс хүүхдүүдийг урлагт тэр дундаа өөрийн орны уламжлалт урлагт ойртуулахын тулд багш нарт нь эхлээд ойртуулах арга хэмжээг Нийслэлийн боловсролын газраас зохион байгууллаа.

Нийслэлийн төрийн өмчит бүх сургууль, цэцэрлэгийн багш нарт тоглолт хэлбэрийн лекц тавьсан гэж хэлж болно. Хөгжмийн багш нарт ардын урлагийн “Хөгсүү” чуулгын тоглолтыг сонирхуулж, хүүхдүүддээ үлгэрлэх санаа олж авахыг зөвлөсөн юм.

Энэ арга хэмжээ хүүхдийн боловсролыг дэмжих “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд болсон. “Авьяас” хөтөлбөрөөр 20 сургууль сонгож аван хүүхдүүдийн авьяасыг нээх ажил зохион байгуулж байгаа юм байна.

Ингэхдээ угаасаа авьяас нь илэрсэн, байнга сургуулийнхаа нүүр царай болж, тоглолтод оролцдог нийгмийн идэвхтэй хүүхдийг биш, бүрэг ичимхий хүүхдүүдийн авьяасыг нээхийг зорьж буй юм. Үүний тулд авьяас нээх сургагч багш нарыг  бэлджээ. Мөн авьяас гэхээр ганц дуулж хуурдах биш, амьтан тэжээх хүртэл авьяас гэж өргөн хүрээнд энэ хөтөлбөрийг боловсруулж явуулж байна.

Н.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ