
Хөвсгөлийн Засаг даргад тунаж үлдсэн УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд асан Л.Гүндалай нутгийн бизнесмэн Л.Ганболд гэдэг залууд эцсийн санал хураалтаар 24:17-ийн харьцаагаар тавиулжээ.
Өвдөг шороодсондоо гоморхсон экс гишүүн “Би УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдож явлаа.
АН залуу насыг минь ашиглачихаад гудамжинд гаргаад хаячихав. Би О.Магнайгаас дутаж л гэнэ.
Тэр зэргийн албыг хашихтайгаа байна. Цөмийн энергийн комиссын даргаар хэн ч гэнэ вэ, нэг бандийг тавьчихсан байх юм” гэх зэргээр гоморхжээ. Ингээд Л.Гүндалай эхнэр, хүүхдээ маллахаас өөр ажилгүй хоцорсон бололтой.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ