Жессика Альба Лондонгоор зугаалж байна

img

Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Жессика Альба өнгөрсөн даваа гаригаас эхлэн Лондон хотоор охин Онорынхоо хам аялж, амарч байна.  Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт дөрвөн настай охинтойгоо Лондонгийн Үндэсний түүхийн музейгээр аялж, “Хайд-Парк”-ийн “Winter Wonderland”-д гулгах зэргээр цагийг их л хөгжилтэй өнгөрөөжээ. Түүнчлэн ээж охин хоёрын энэхүү зугаатай аялал өчигдөр Их Британийн хатан хааны Букингемийн ордонг үзэж сонирхсоноор үргэлжилсэн байна. Жүжигчин Жессика Альба Букингемийн ордноор зугаалахдаа ордны талаар охиндоо тайлбарлаж байгаа бололтой гараараа элдвийг заан ярьж явсан бөгөөд хамтдаа ордны гадна зургаа авахуулжээ.  Мөн тэрбээр хаа явсан газраа бяцхан охиныхоо зургийг гар утсаараа дарж, бичлэг хийж явсан байна. Сайхан бүсгүй, чадварлаг жүжигчин Жессика Альба сүүлийн үед шинэ уран бүтээлийн санал хүлээн аваад байгаа бөгөөд уран бүтээлийн ажилдаа орохоосоо өмнө ийн охиндоо цаг гаргаж байгаа нь энэ бололтой. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ