Шакира хүүтэй болно
Дуучин Шакирагийн хэвлийд тээж буй анхны хүүхэд нь хүү гэнэ. Тэрбээр хүүгийнхээ зургийг ЭХО-гоор авхуулсныг найз залуу Жерард Пике нь Твиттер хуудсандаа нийтэлсэн байна. “Түүний анхны зураг, эгдүүтэй хөөрхөн” хэмээн бичсэн Жерард Пике аав болох гэж буйдаа туйлын их баяртай байгаа бололтой. 35 настай дуучин Шакира, 25 настай хөлбөмбөгч Пике хоёр өнгөрсөн жилээс хамтдаа амьдарч эхэлсэн юм. Тэд хүүгээ төрөхөөс өмнө шинэ сайхан байранд орохоор одоо Испанийн Барселонад хувийн эдлэн бариулж байгаа ажээ.
Колумб гаралтай дуучин бүсгүй өнгөрсөн есдүгээр сард хөл хүнд болсон тухайгаа мэдэгдсэн. Бөгөөд ирэх оны эхээр амаржих юм. Шакира хувийн амьдралаа тэр тусмаа хүүхдийнхээ тухай бусад оддуудтай харьцуулахад нэлээд нээлттэй ханддаг гэнэ шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ