
Украины нэгдсэн сөрөг хүчин 2015 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн нэрийг дэвшүүллээ гэж мэдээллийн УНИАН агентлаг мэдээлэв. Тэр Оростой шатдаг хийн гэрээ байгуулснаар шоронд хоригдож байгаа юм. Киев хотод болж байгаа “Батькивщина” гэдэг нэгдсэн сөрөг хүчний өргөтгөсөн бага хурлаас Тишмошенкогийн нэрийг дэвшүүлэхээр шийдвэрлэжээ. Сөрөг хүчний удирдагчдын нэг Арсений Яценюк хуучин ерөнхий сайдын нэрийг дэвшүүлсэн байна. Бага хуралд оролцогчид түүний саналыг бүрэн дэмжжээ.
сонгуульд ялснаар ардчилсан улсыг сэргээж чадах эсэхтэй холбоотой маш чухал бөгөөд хариуцлагатай үе өнөөдөр тулгарч байна” гэж Яценюк хамтран зүтгэгчдэдээ хандаж хэлсэн байна. Нэгдсэн нэр дэвшигчтэй баймааж нь ерөнхийлөгчийн сонгуульд ялж чадна гэж тэр хэлжээ
. Тимошенко одоо болтол ял эдэлж байгаа учир өөрсдийг нь ноцтой асуудал хүлээж байгааг нэгдсэн сөрөг хүчнийхэн хүлээн зөвшөөрчээ.
2011 оны аравдугаар сард Тимошенкод долоон жил хорих ял оноож, 2009 онд Оростой шатдаг хийн хэлэлцээрт гарын үсэг зурахдаа албаны бүрэн эрхээ хэтрүүлсний учир 190 сая ам. доллар нөхөн төлүүлэхээр болсон юм. Түүнийг Качановын хорих газарт явуулсан ч бие нь муудаж, тухайлбал нурууны өвчин нь хөдөлсөн учир эмнэлэгт шилжүүлжээ.
Дөрөвдүгээр сард Харьков хотын шүүх хуучин ерөнхий сайдын хоёр дахь хэргийг хэлэлцэж эхлэсэн байна. Түүнийг “Украины эрчим хүчний нэгдсэн систем” корпорацийг тэргүүлж байхдаа 1990-ээд онд санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэж байгаа юм. Тимошенког 85,2 мянган ам. долларын татвар төлөхөөс бултсан гэж үзэж байгаа ажээ. Ингэснээр дээрх корпорацийн үйл ажиллагаанаас улмаас улсын санд 3,75 сая ам. доллар ороогүй байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ