
“The Beatles” хамтлагийг үндэслэгчийн нэг Жон Ленноныг сэтгэл мэдрэлийн гажигтай шүтэн бишрэгч Марк Чэпмен гэгч этгээд 1980 оны арванхоёрдугаар сарын 8-нд буудаж хөнөөсөн юм.
Леннон тэр өдөр Америкийн сэтгүүлчдэд сүүлчийн ярилцлагаа өгчээ.
Жоныг гэргий Йоко Оногийн хамт дуу бичлэгийн “Hit Factory” студиэс буцаж явахад гэрийнх нь хажууд Чэпмен түүний нуруу руу таван удаа буудсан байна.
Хаалгач цагдаа дуудаж, тэд Ленноныг Рузвельтийн нэрэмжит эмнэлэгт хүргэжээ. Эмч нар жүжигчний амь насыг аврах гэж оролдсон боловч чадаагүй байна. Жон Леннон их цус алдсанаас болоод тэр үдшийн 23 цагт нас баржээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ