АНУ-ын Конгресс “Магнитскийн акт”-ыг баталжээ

img

АНУ-ын конгрессын сенатч Оростой худалдааны харилцаагаа хэвийн болгох тухай хуулийн төслийг өчигдөр баталж, үүнд “Магнитскийн акт” гэсэн заалт оржээ. Хуулийн төслийг 92 сенатч дэмжиж, дөрвөн хүн эсэргүүцсэн байна. “Орос, Молдавын талаархи Жексон-Вэникийн засварыг хүчин болгох тухай 2012 оны хууль” нь  АНУ-ын худалдааны хэвийн түншийн байнгын стутусыг хоёр оронд олгож байгаа юм.  Түрүүнд нь энэ баримт бичгийг төлөөлөгчдийн танхим сайшаасан билээ. Одоо үүнийг ерөнхийлөгч Обамад гарын үсаг зургуулахаар өргөн барина. 1974 онд батласан Жексон-Вэникийн засвар нь  худалдааны асуудлыг  ЗСБНХУ-аас чөлөөтэй цагаачлан гарахтай холбон тавьж байсан юм. АНУ-ын үйлдвэр-худалдааны бүлгийнхэн Орост худалдааны хэвийн түншийн статус  олгохоор конгресс шийдвэрлэсэнд баяр хүргэсэн бөгөөд  эс бөгөөд америкийн бизнес Дэлхийн худалдааны байгууллагад Орос улс гишүүн болсноос давуу байдал олж чадахгүй юм. Гэхдээ өчигдөр батласан хуулийн төсөл нь Оросын хувьд таагүй нэг нэмэлттэй бөгөөд энэ нь Орос дахь хүний эрх, авилгын асуудалтай хамаатай “Магнитскийн акт” юм. Энэ актад тухайлбал, “Эрмитаж  кэпитал менежмент” сангийн хуульч  2009 оны арваннэгдүгээр сард Москвагийн урьдчилан хорих газарт  нас барсанд хамаатай оросын хүчний байгууллагын ажилтнууд болон шүүгчдийн эсрэг хориг арга хэмжээ авахаар заажээ. Сергей Магнитскийн үхэлд холбогдолтой иргэд, түүнчилэн “шүүхээр гадуур хүний амь насыг бүрэлгэж, эрүүдэн шүүдэг  болон хүний эрхийг бусад  ноцтой  байдлаар зөрчсөнөөр хариуцлага хүлээх” хүмүүсийн жагсаалтыг хууль хүчин төгөлдөр болсноос  хойш 120 өдрөөс хэтрүүлэлгүйгээр Конгрессын зохих хороодод явуулахыг “Магнитксийн акт”-ын нэг заалт АНУ-ын ерөнхийлөгчид үүрэг болгожээ. Энэхүү жагсаалтыг шинэчлэх юмуу нэмэлт оруулах тухай хууль тогтоогчдод  мэдээлж байхыг засаг захиргааны тэргүүнд үүрэг болгож байна. Үндэсний аюулгүйи байдлын үүднээс хориг арга ихэмжээнд орж буй  хүмүүсийн нэрийг нууцлах боломжийг баримт бичиг ерөнхийлөгчид олгож байна. “Магнитскийн акт”-ыг батлах нь  хоёр талын харилцаанд сөргөөр нөлөөлж, Оросын талаас мөн адил арга хэмжээ авахад хүргэнэ гэж Оросын тал нэг бус удаа анхааруулж байсан юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ