
“Росагролизинг” хувьцаат нийгэмлэгийн хуучин удирдагчдын нэг, түүнчилэн Тамбов мужийн хууль тогтоох хурлын депутатын туслахыг 150 сая рубль шамшигдуулсан гэх хэргээр сэжиглэн саатуулжээ.
“Түүнийг Тамбов мужийн хөдөө аж ахуйн газруудад шатахуун-тослох материал, бордоо худалдахад авахад зориулж гаргасан 150 сая рублийг шамшигдуулахаар санаархаж, луйвар хийсэн гэж сэжиглэн саатуулсан юм” гэж ДХЯ-наас мэдээлсэн байна.
Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мэдээгээр, янз бүрийн бараа худалдан авна гэсэн шалтагаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдээс мөнгө гаргуулж байжээ. “Хэрэг дээрээ сэжигтнүүдийн удирддаг арилжааны пүүсэд мөнгө шилжүүлэхийг тэднээс шаарддаг байсан байна” гэж ДХЯ-наас тахйлбарлажээ.
“Сэжигтнүүдийн ажилладаг болон оршин суугаа газарт 30 гаруй нэгжлэг хийж, тэдний хууль бус үйл ажиллагааг нотлосон эд зүйлс, баримт бичгүүд олдсон юм” гэж ДХЯ-наас мэдээлээд, саатуулагдсан хүмүүсийн нэрийг хэлээгүй байна.
Хөдөө аж ахуйн сайд асан Елена Скрынникийн тэргүүлж байсан “Росагролизинг” нэгдлийн санхүүгийн ов мэхний тухай мэдээлсэн кинонг телевизийн “Россия-1” сувгаар түрүүнд нь үзүүлсэн юм. “Росагролизинг” хувьцаат нийгэмлэгийн гаргаж өгсөн 500 гаруй сая рублийг шамшигдуулсан тухай ДХЯ өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлжээ. Энэ эрүүгийн хэрэгт 2007-2009 онд спиртийн заводууд болон үхрийн фермүүдийн тоног төхөөрөмж нийлүүлсэн нэрээр 500 сая гаруй рубль алга болсон тухай яригдаж байгаа юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ