Хүсэн хүлээсэн “SUMMIT CUP” 2011 эхэллээ

img

Саммит компани нь нийгмийн хариуцлагыг дээдлэн ажилладаг компани бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн 12 хүртэлх насны хүүхдүүдийн дунд “Summit cup” хэмээх хөлбөмбөгийн тэмцээнийг санаачлан зохион явуулсан юм. Энэ жил уг тэмцээнийг 2011 оны 11 сарын 02-ноос 2011оны 11 сарын 05-ны хооронд 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа ба энэ жилийн онцлог нь клубуудын дунд биш ерөнхий боловсролын сургуулиудын дунд болж байгаагаараа онцлог болж байна.

Тэмцээнийг ерөнхий зохион байгуулагч “САММИТ” компанийн маркетингийн менежер Ч.Батдэмбэрэл, Эрчим клубын дасгалжуулагч н.Батнасан нар нээж үг хэлж албан ёсоор нээсэн юм.

Энэ жилийн тэмцээн U-13 буюу 13 хүртэлх насны хүүхдүүдийн дунд болж байгаа юм.  Мөн уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болж байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнийг хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд зохион, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн шүүгчид шүүж байгаа аж.

Тэмцээнд оролцож буй багуудын хоорондох өрсөлдөөн маш хүчтэй өрнөж байгаа нь эхний өдрийн тоглолтоос тод харагдаж байв. Багуудын бэлтгэл ч маш сайн хангагдсан байлаа. "Саммит" компани спортод ээлтэй компани бөгөөд 24 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн багийг тав дахь жилдээ ивээн тэтгэж байгаа ба 24 р сургуулийн баг нь жил болгон зохиогддог дуулиан 2020 тэмцээнээс тэргүүн байр эзэлж байсан юм. Энэ тэмцээний зорилго нь ирээдүйн аваргуудийг бэлдэх мөн бага насны хүүхдүүдийг хөлбөмбөгийн спортод сонирхолтой болгоход  оршиж байгаа юм. Энэ жилийн хувьд тэмцээний бай шагналыг урьд жилийнхээс илүү өндөр болсон юм. Нэгдүгээр байр -1.000.000 /нэг сая/ төгрөг, өргөмжлөл, алтан медаль, цом Хоёрдугаар байр – 800.000 /найман зуун мянга/ төгрөг, өргөмжлөл, мөнгөн медаль Гуравдугаар байр – 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг, өргөмжлөл, хүрэл медаль Шилдэг дөрвөн тоглогчийг шалгаруулж дурсгалын цом, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ