Энэ өдөр: Пушкины хайр сэтгэл таалал төгсжээ

img

Наталия Николаевна Гончарова 1812  оны есдүгээр сарын 8-нд Тамбов губуернид төржээ. 1829 оны өвөл Москвад нэг үдэшлэг дээр А.С.Пушкинтэй анх танилцжээ. 16 настай хөөрхөн охин яруу найрагчийн сэтгэлийг эргэлтгүй татаж чадав. Удалгүй Пушкин гэрлэх санал тавьж, тэд хоёр жилийн дараа 1831 онд сүй тавьсан байна. Зургаан жил хамт амьдрахдаа Наталия дөрвөн хүүхэд төрүүлжээ. 1835 онд яруу найрагчийн гэргий ахлагч Дантестай нэр холбогдсон гэх хэрэгт орооцолдож, улмаар 1837 оны нэгдүгээр сард  Пушкин тэр хоёр дуэль хийжээ.  Нөхрийгөө өнгөрсний дараа Гончарова дөрвөн хүүхэд болон эгчийнхээ хамт  Калуга мужийн Полотняный заводын  тосгон руу явсан байна. 1839 онд Наталия Петербургт буцан ирж, генерал П.Ланскийтай танилцан, 1844 онд түүнтэй суужээ. Тэд бас гурван охин төрүүлсэн байна. 1863 оны арванхоёрдугаар сарын 8-нд Наталия Николаевна Пушкина-Ланская Петербург хотод нас баржэээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yavdaltai hyyhen
2012-12-08