Мурсийг эсэргүүцэгчид бүслэлтийг сэтэлжээ

img

Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурсийг эсэргүүцэгчид Каир хот дахь төрийн тэргүүний өргөөний бүслэлтийг сэтэлж,  ордны хаалга руу чиглэн явж байна гэж эндхийн телевизийн сувгуудаар мэдээлж байна. Зарим жагсагч Египетийн удирдагчийн өргөөний хаалганд  тулж очсон нь шууд нэвтрүүгээс харагдаж байна. Бүгд найрамдах улсын торгон цэргүүд өргөөний дэвсгэрээс явжээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар,  Ерөнхийлөгчийн “Аль-Иттисхадия” ордны дэргэд өөрөг хүчний  “Улаан карт” нэртэй уг ажиллагаанд олон арван мянган хүн оролцож байна. Хүмүүс Мурсийг огцрохыг шаардсан уриа лоозон барин хашгирч байна. Баасан гаригт тус орны ардчилсан нам, хөдөлгөөнүүд ерөнхийлөгч Мухаммед Мурсийн санал болгосон  үндэсний яриа хэлэлцээнд оролцохоос албан ёсоор татгалзсан юм. Шинэ үндсэн хууль батлахыг эсэргүүцэж буй хүмүүс болон түүний талынхны хооронд пүрэв гаригт шилжих шөнө ерөнхийлөгчийн ордны дэргэд мөргөлдөөн болжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ