
Хуучин Зөвлөлт Холбоот Улсын гурван бүгд найрамдах улс – ЗСБНХОУ, Белорус, Украины удирдагчид одоогоос 21 жилийн өмнө (1991 он) энэ өдөр Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл (ТУХН) байгуулах тухай хэлэлцээрт Беловожийн шугуйд гарын үсэг зуржээ.
Удалгүй хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд ордог 11 бүгд найрамдах улсын төрийн тэргүүн нар арванхоёрдугаар сарын 21-нд Алма-Ата хотод Тунхаглал гаргаж, ТУХН байгуулах тухай хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурсан юм.
Азербайджан, Армян, Белорус, Казахстан, Киргиз, Молдав, Орос, Таджикстан, Туркмен, Узбекстан, Украин улс Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийг эрх тэгш үндсэн дээр байгуулсан юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ