МҮОХ өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Жилийн 4 улиралтай цас мөсний орон болсон манай улсад өвлийн спорт хөгжихөд бүрэн боломж байгааг МҮОХ-ны удирдлага үзэж байна. Тэд өөрийн оронд өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутгийн 9 аймагт цана тэшүүрийн спортыг хөгжүүлэх, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ бүх орчныг бүрдүүлэхэд асар их зардал мөнгө хэрэгтэй байгаагийн зэрэгцээ ойролцоогоор 3 сая ам. доллар хэрэгтэй байгаа. Үүний дагуу Германд нэг хэрэглэсэн цаныг цуглуулах ажил өрнүүлж харин Солонгост нэг хэрэглэсэн тэшүүрийг цуглуулан өөрийн оронд авчирахаар болсон байна. Өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжвэл 9 аймагийн цана, тэшүүрээр хангахаар болжээ. Мөн мөсөн шагайтай ойролцоо кёрлингийн спортыг хөгжүүлэхээр ажиллаж байгаагаас гадна мөсөн дээр түлхдэг чулууг захиалсан байна.
Өвлийн спортын эдгээр хэрэглэл материал он гараад манайд ирэх юм байна. Өнгөрсөн жил аймаг дүүргийн Олимпийн зөвлөлийн уулзалт, семинарыг Увс аймагт зохион байгуулсан. Энэ үеэр МҮОХ, Увс болон Завхан аймагтай хамтран ажиллахаар болжээ. Завхан аймагт жудо бөхийн спортыг хөгжүүлэх хүрээнд сум бүрээс хоёр хүүхдийг аймгийн төв дээр авчран бэлтгэл сургуулилт хийлгэж байгаа. Удахгүй хүүхдүүдийг нийслэлд авчран эмнэлэгийн үзлэгт хамруулан жудо бөхийн туршлагатай тамирчидтай хамтран бэлтгэл сургуулилт хийлгэх тал дээр анхаарач ажиллахаа МҮОХ-ны ерөнхийлөгч Загдсүрэн хэлж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ