Кейт Мидлтоныг нас барсан хэмээн худал мэдээлэл тарааж, хүний аминд хүрчээ

img

Лондоны эмнэлэгт нэгэн харамсалтай хэрэг явдал гарсан нь гүнгийн авхай Кейт Мидлтоныг гэнэт амьсгал хураалаа гэсэн мэдээг сонссон сувилагч эмэгтэйн зүрх хаагдаж амь насаа алдсан явдал байв. Энэ мэдээг хүлээн авсан сувилагч эмэгтэйн зүрх тэр дороо хаагдсан  байна. Радио нэвтрүүлгээр худал мэдээлэл авсан даруйдаа эмнэлэг рүү хоёр хүүхэд утас цохин сувилагч эмэгтэйгээс “Гүнж Кейт нас барсан гэж үнэн үү” хэмээн асуусан аж. Ийм гэнэтийн мэдээ сонссон сувилагч эмэгтэй ямар  ч анхны  тусламж авч чадалгүй нас барсан  харамсалтай хэрэг гарсанд гүнгийн гэр бүл маш их харамсаж байгаагаа хэлжээ. Амиа алдсан  сувилагч бүсгүйг Ясинта Салданна гэдэг байжээ. Тэрээр VII Эдвард хааны нэрэмжит эмнэлгийн сувилагч бөгөөд гүнжийг асарч байсан аж. Хатагтай Салданна эмнэлэгт дөрвөн жилийн турш ажилласан сайн сувилагчдын нэг байсан хэмээн  эмнэлгийн удирдлагууд мэдээлж байна. Энэ тухай Австралийн  “2Day” хэмээх богино долгионы радио  нэвтрүүлсэн аж. Хэтэрхий үнэмшилтэй энэ  мэдээг радиогийн хөтлөгч Мел Грейг, Мишель Кристиан нар дамжуулсан  байна.  Харин ийм хэрэг явдал гарсан гэдгийг дуулаад Ханхүү Чарли болон гүнж Кейт нар тэдгээр шоу нэвтрүүлгийн хөтлөгчдийг дуудуулаад байна. Мэдээж хэрэг гүнжийн биеийн байдал сайн байгаа бөгөөд иймэрхүү зүйлээр тоглоом тохуу хийж,  хүний амь насанд хүрсэн тэднийг  хатуухан шийтгэл хүлээж байгаа нь тодорхой. Нэвтрүүлгийн хөтлөгч дижи залуу “ Ийм хэрэг болно гэж санаагүй,  зүгээр л  хүмүүсийг шоконд оруулах сюрприз нэвтрүүлэг байсан. Гүнжийг нас барсан гэж хэлээд  удаа ч үгүй худал мэдээлэл байсан хэмээн зарласан.  Ийм зүйл хийсэндээ маш их харамсаж байна” хэмээн хэлжээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ