TIME сэтгүүлийн оны онцлох хүн-III

img

Ким Чен Ун Хойд Солонгосын их удирдагч  Ким Чен Ирийн хүү. Тэрээр аавынхаа халааг авч улс эх орноо удирдаж буй залуухан ерөнхийлөгч. Энэ онд Ким Чен Ирийн хийж бүтээсэн, амжуулсан ажил нь их. Ард иргэдээсээ ч тэр дэлхийн бусад орнуудаас ч гэсэн нэлээд сайн үнэлгээ авсан. Түүний хэвлэл мэдээллийн нүүр хуудсуудыг бүтэн жил эзэгнэснээс дурдвал мэдээж хэрэг гэр бүлтэй болсон явдлыг нэрлэх байна. Швейцарь боловсролтой, сагсан бөмбөгийн хорхойтон залуу Кимийг ирээдүйд улс эх орноо эрс шинэчлэлийг хийх хүмүүсийн тоонд багтааж өрнөдийнхөн  найдлага тавин ажигласаар л байна. Ангараг дээр явагч Өнгөрсөн наймдугаар сард эх дэлхийгээс Улаан нүдэн гариг руу хөөрсөн “Кьюриосити” машин энэ оны онцлохуудын жагсаалтад дээгүүр байр эзэлжээ. Хүн  төрөлхтний түүхэнд бүтээсэн олон тоног төрөөхөмжөөс Улаан нүдэн гариг дээр ийнхүү амжилттай газардсан, дэлхийгээс 160 сая км-ийн зайд аялсан анхны төхөөрөмж. анхных нь учир түүнийг онцолжээ. Эрдэмтэд уг төхөөрөмжийн туслалцаатайгаар хэзээ нэгэн цагт ертөнц дээр микробын амьдралыг дэмжих нөхцөл байсан эсэхийг мэдэхээр төлөвлөж байна. НАСА-гийн эрдэмтэд энэхүү төхөөрөмжийг сайжруулан  2020 онд дахин хөөргөхөөр төлөвлөөд байна. Мариса Майер “Yahoo” бол  дэлхийд хэрэглэгчдийн цар хүрээ болоод нэр алдраараа хоёрдугаарт бичигддэг томоохон вэб портал. Харин энэ том байгууллагыг өнгөрсөн  долдугаар сараас эхлэн Мариса Майер хэмээх 37 настай залуу хатагтай удирдах болсон. Сүүлийн нэг жилийн дотор гурван ч удирдлагаа солиод байсан Yahoo компани Марисаг ирсэн цагаас  үйл ажиллагаа нь  амжилттай үргэлжлэх болсон. Тэрбээр урьд нь 1999 онд хайлтын хамгийн том систем  болох “Google” компанид 20 дахь ажилтан, анхны эмэгтэй инженерээр ажилд орж,  төд удалгүй бас тус компанийн анхны эмэгтэй захирал болж байсан чадварлаг удирдагч бүсгүй. Энэ жил ажлаа авч  амжилттай ажиллахын зэрэгцээ  өнгөрсөн аравдугаар сард хүү төрүүлсэн ажээ. Мохамед Мурси Египет улсын тав дахь, мөн анхны ардчилсан ерөнхийлөгч гэгдэх Мохамед Мурси өдгөө 62 настай. Тэрбээр энэ хүндтэй  албан  тушаалыг аваад жилийн ч хугацаа хүрээгүй байна. Мурси Муслим ахан дүүс болох “Эрх чөлөө ба шударга ёс” намын даргаар ажиллаж байсан нэр нөлөө бүхий улс төрч. Тэрбээр Каирын их сургуулийн инженер мэргэжилтэй бөгөөд АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуульд докторын зэрэг хамгаалж байжээ. Мурси төрийн эрхэнд гарсан ч эрх мэдлийн хувьд нэлээд хязгаарлагдмал байсан. Тиймээс өөрийн бүрэн эрхийг нэмэгдүүлэхээр өнгөрсөн сарын 20-нд мэдэгдэл хийсэн боловч ард иргэдийнхээ эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Энэ оны дэлхийн анхаарлыг татсан халуухан үйл явдлыг үүсгэсэн тэрээр оны онцлох хүний жагсаалтад ч мөн  багтжээ. Беньямин Нетаньяху Израйль улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяху энэ онд хамгийн сонирхол татсан эрхмүүдийн тоонд зүй ёсоор орж байсан нэгэн. Түүний гаргах тушаал шийдвэрийг дэлхий нийт чих тавин хүлээж байсан гэхэл хилсдэхгүй. Ялангуяа Израйль Палестины хилийн маргаан болоод тус хоёр орны хурцадмал асуудал болоод байсан дайн. Беньямин Нетаньяху барууны хүчний Ликуд намаас дэмжигдэн энэ улсын ерөнхий сайд болсон хамгийн  нөлөө  бүхий хүн билээ. Түүнээс болж АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хооронд ч ширүүхэн маргаан дэгдэж байсан юм. Олон улсад ч хүч нөлөөтэй  энэ эрхэм оны онцлох хүний жагсаалтад бичигдэх нь тодорхой байсан. Түүнийг оны хүнээр нэрлэх магадлал ч өндөр байгааг TIME сэтгүүл онцолсон байна. Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Барак Хуссейн Обама сайн удирдагч,  шилдэг улс төрч гэдгээ нотлон харууллаа. Тэрбээр TIME  сэтгүүлээс нэрлэдэг оны хүн номинацийн эзнээр 2008 онд тодорч байсан. Энэ онд ч түүнийг нэр дэвшүүлсэн нь олон талын ур чадварыг нь үнэлснийх биз ээ. Барак Обама ойрхи дорнодын тогтворгүй байдлыг зогсооход хамгийн их анхаарлаа хандуулан ажиллсан. Түүнчлэн улсынхаа эдийн засгийн тогтвортой байж дотоодын нийт бүтээгдэхүүнд найман хувийн өсөлт гарасан зэрэг нь ард иргэдээсээ талархал хүлээж байгаа. Тэрээр ирэх онуудад ажилгүйдлийг багасгаж мөрийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж дуусгах амлалт өгөөд байгаа. Ирэх дөрвөн жилийн гараагаа сайн эхэлсэн тэрээр оны онцлох хүнийг нэрлэх жагсаалтад  бичигдэх гавьяатай нэгэн юм. Майкл Фелпс Олимпийн наадмуудаас алтан медалийг ёстой л бөөнддөг усан спортын тамирчин Майкл Фелпс энэ онд их  спортоо орхиж зодог  тайлсан. Олипийн наадмаас найман алтан медаль хүртэж дээд амжилт  тогтоосон түүний амжилтыг хэн ч эвдэж чадаагүй л байна. Фелпс олимпийн наадмуудаас нийтдээ 22 медаль авсны 18 нь  алтан медаль байдаг.  Нисдэг загас хочит усан спортын төдийгүй олимпизмын түүхэнд тодоор бичигдэх гавьяатай нэгэн. Оны онцлох хүнийг нэрлэх энэ жагсаалтад спортын алдатнууд цөөхөн бичигддэг. Харин энэ оны спортын төрлийг тэргүүлж яваа нь Майкл Фелпс болж байна. PSY Өмнөд Солонгосын продюссэр, реппэр PSY оны онцлох хүний жагсаалтад маш  дээгүүрт  бичигдэж байгаа. Ганнам стайл дуугаараа дэлхий нийтийг дагуулж чадсан тэрээр өдгөө 34 настай. Өнгөрөн одож буй энэ оны хамгийн их үзсэн видеогоор түүний Ганнам стайл дууны клип тодорсон. YouTube сайтаар нийтдээ 820 сая хүн хүлээн авч үзсэн гэсэн гайхалтай тоон мэдээлэл бий. Өмнөд Солонгосоос өмнө нь ийнхүү дэлхийн хэмжээний ододтой хамтран дуулсан, нөлөө бүхий болж чадсан  дуучин бараг байхгүй. Дэлхийд хамгийн их үзэгчтэй PSY-ийг энэ оны онцлох хүн боллоо гэсэн мэдээ гарвал цочирдох хүн байхгүй биз. Бүжгийн хэмнэлд цоо шинэ урсгал оруулж ирж чадсан тэрээр олны талархал хүртэх эрхтэй. Пусси Риот ОХУ-ын охидын панк хамтлаг Пусси Риот энэ онд багагүй шуугиан тарьсан. Улсынхаа ерөнхийлөгчийг эсэргүүцэн үнэн алдартны сүмд клип хийснээсээ болоод ял шийтгүүлсэн. Хамтлагийн гишүүдийн гурав нь хоёр жилийн ял авч  шоронд хоригдож байгаа бөгөөд үүнээс өмнө олон улсын анхааралд өртсөн билээ. Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө ийнхүү  ял шийтгүүлж байгаад олон улс эсэргүүцэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Жон Робертс АНУ-ын Суприм шүүх танхим энэ онд олон чухал хэргийг шийдсэн. Мэдээж хэрэг энэ шүүх байгууллагын тэргүүн Жон Робертсийн гүйцэтгэсэн үүрэг их. 2005 оноос шүүхийн даргааар ажиллаж байгаа багөөл 2008 оны ерөнхийлөгчийн  сонгуульд нэр дэвшиж байсан эрхэм. Тэрээр энэ онд хийж бүтээсэн  ажлаараа олны талархал хүлээж буй эрхмүүдийн нэг бөгөөд АНУ-ын цагаачлалын хууль болон, эрүүл мэндийн даатгалын шинэ тогтолцоог бий болгоход ерөнхийлөгчийн гол туслах болон ажиллаж байна. Хамгийн хэцүүхэн  болоод байсан уг асуудлыг шийдвэрлэх чухал  алхмуудыг хийж байгаагаараа тэрээр энэхүү жагсаалтад бичигджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ