
Авлигатай тэмцэх олон улсын өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр тэмдэглэдэг юм. 2003 оны энэ өдөр авлигатай тэмцэх НҮБ-ын конвенцид гарын үсэг зурах арга хэмжээ болжээ. Хахууль авч, өгөх, төсвийн хөрөнгийг зувчуулах, авлигаар олсон орлогыг угаахыг эрүүгийн хэрэг гэж үзэхийг гарын үсэг зурсан улсуудад баримт бичгээр үүрэг болгосон юм. Авлигаар ирсэн мөнгийг тэр оронд нь буцаан өгөхийг конвенцийн нэг зүйлд заасан байдаг. 2003 оны конвенц нь ийм төрлийн анхны баримт бичиг юм. Энэ нь үндэсний сайн сайхан байдалд хохирол учруулж буй бүх хүн, байгууллага, авлигатай орнуудын хувьд онцгой чухал юм
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Ханс Корелл авлигатай тэмцэх олон улсын өдрийг бий болгохоор шийдвэрлэсэн тухай зарлахдаа, Конвенцид гарын үсэг зурахыг бага хуралд ирсэн 100 гаруй орны төлөөлөгчдөд уриалжээ. Уг конвенцид “улс орнуудын хөгжилд хохирол учруулж, ардчилал, эрх зүйт төрийн дэглэмд аюул занал учруулж буй” авлигатай тэмцэх олон улсын эрх зүйн чухал хэрэгсэл болох ёстой юм гэжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ