Улаанбаатарт 17 хэм хүйтэн

img

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын сав газраар 20-25 градус, Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна. Улаанбаатар хотод үүлшинэ. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19  градус хүйтэн, явган шуурга шуурна. Шөнөдөө 26-28 градус, Яармаг Сонгины орчмоор 36-38 градус хүйтэн байна. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн өнөөдрийн цаг агаарын дэлгэрэнгүйг хүргэе. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газар, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, Эхийн голын Баян-бүрд орчмоор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 31-33 градус , өдөртөө 15-17 градус хүйтэн байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ