Сэргээш хэрэглэсэн тамирчин бүсгүйг тэмцээнээс хасав

img

Олон улсын хөнгөн атлектикийн холбоодын нийгэмлэг  ( IAAF) Оросын зээрэнцэг шидэлтийн тамирчин бүсгүй Дарья Пищальниковаг (27 настай) бэлтгэл сургуулилтын цугларалт болон тэмцээнд оролцохоос түр хугацаагаар хасчээ. Оросын сэргээшийн эсрэг агентлагаас (РУСАДА) ингэж мэдээлсэн байна. 2012 оны  тавдугаар сарын 20-нд авсан “A” шинжилгээгээр  хориотой бэлдмэл илэрсэн тухай Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн дүгнэлтийг үндэслэн”  түүнд ийм хориг арга хэмжээ авчээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ