Оросууд монгол иргэний хохирлыг барагдуулав

img

Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн иргэн Г.Бямбадорж 2010 оны тавдугаар сард 11 толгой адуугаа ОХУ-ын тал руу хил давуулан алдсан байна. Уг хэргийн мөрөөр Завхан аймаг дахь Хилийн 0277 дугаар ангийн хилчид, Оросын хилчидтэй шуурхай хамтран ажилласны дүнд малын хулгайч нарыг Оросын талд саатуулж чаджээ. Тэр үед уг адуунаас зөвхөн хоёр нь үлдсэн байсныг Оросын хилчид хамгаалалтад авсан байна. Харин хэд хоногийн өмнө ОХУ-ын Тува улсын Дээд шүүхээс Монгол Улсын иргэн Г.Бямбадоржийн хоёр морь, мөн бусад адууны нь нөхөн төлбөр болгон 4712,5 рублийг олгохоор шийдвэрлэсэн тогтоолыг Хилийн Бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар хүлээлгэн өгчээ. Иргэн Г.Бямбадорж бараг хоёр жил шахам хугацаа өнгөрсөн ч хохирлыг нь барагдуулах талаар уйгагүй хөөцөлдсөн хилчиддээ баярлаж буйгаа илэрхийлэн хоёр морио хүлээж авсан байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unen doromjilson bn. 1 aduu 2 kg mahnii unetei ain?
2012-12-10
иргэн:
хил давж хулгай хийдэг хулгайчдыг Монголын төр хам гаалаад байх юм.Яагаад ХХГ орж гаргаад байгаа юм бэ? авилгал аваад байна уу
2012-12-10
ujgirsan hergiin tolbor ingrj l irdeg shude
2012-12-10
khishigbolor:
orsod mah kg n 250-350 rub shuu dee 15 kg mahni une doromjilj b.a
2012-12-09
doromjil;chih yum bna l daa
2012-12-09
teneg orosuud....
2012-12-09
Orosod aduu iim xyamdxan ymu Kkkk. Za baix orosoos aduu avchirch mongold zarval ashigtai ym bish uu
2012-12-09
1 aduunii ch une hurehgui mungu bna daa
2012-12-09
xaxa 200000,- tugrug olon aduunii tulbur gene,xaxaxa doromjilj bna ,xaxaxa
2012-12-09
37on:
Tiim sain yum bol ta naryn buruugaas helmegdsen olon myangan Mongol irgediin hohirlyg baragduul!!!! OROSUUD ta nar chadah uu?
2012-12-09