Кейт Мидлтоны хордлогын талаар ам нээсэн сувилагч бүсгүй амиа егүүтгэв

img

Лондон хотын VII Эдуард хааны нэрэмжит нэгдсэн эмнэлгийн ажилтан Жасинта Салданья гэртээ учир битүүлгээр нас барсан байсныг олжээ. Энэ эмгэнэлт явдал Австралийн сэтгүүлчдийн даажигналын дараа гарав. Талийгаач бүсгүй энэ хэрэгт шууд хамааралтай байсан юм. Салданья бүсгүй өөрсдийгөө Хатан хаан болон Уэльсийн ханхүү хэмээн танилцуулсан сэтгүүлчдэд итгээд Кэмбрижийн гүнгийн ахайтан Кэйт Мидлтоны эрүүл мэндийн байдлын талаар ярьж өгсөн аж. Гүнж жирэмсний хордлогод орсон тул дээрх эмнэлэгт хүргэгдсэн билээ. Сувилагч бүсгүй гэртээ ухаангүй хэвтэж байна гэсэн мэдээлэл аваад цагдаа болон эмч нар Жасинта Салданьягийн гэрт баасан гарагийн өглөө очжээ. Түүнийг амь оруулж чадсангүй. Цагдаа нарын өгч байгаа мэдээллээр бол түүний үхэлд гадны нөлөө байхгүй гэнэ. Бүсгүй амиа хорлосон бололтой. Талийгаач бүсгүй дээрх эмнэлэгт дөрвөн жил ажилласан бөгөөд өвчтөний талаарх нууц мэдээллийг хамаагүй хүмүүст ярьж хариуцлага алдсан тул өөрийгөө хороосон байж магадгүйг хамт ажиллагсад нь өгүүлжээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгүүлч малууд:
Хаа газрын сэтгүүлч гэх малууд ийм л хүний үнэргүй малууд. Тэр нэг хүүхэн жирэмсэн болоо л биз, заавал олны анхаарлын төвд байгаа хүний хувийн асуудал руу өнгийж байх ямар утга байнаа? Дианаг бас сэтгүүлч малууд алсан, сэтгүүл зүй гэж мөнгөний шуналтнуудын үүр уурхай болж.
2012-12-10
shal balai um. ter neg huuhen jiremsen boloo l biz. harin bayarlax heregtei sh dee. horddoggui huuhen gej xaana baina. malchin mongol baina, haany ugsaany huuxen bn uu yag adilxan. zailuul, en muu suvilagch l xoxirh dee.bi tuunii telee xaramsch bn
2012-12-09
Сүртэй ч юм оо доо, тэртэй тэргүй удахгүй гэдэс нь томроод л мэдэгдэхээс хойш бүх л амиа хорлож л байдаг, их л дарамтанд орж дээ.
2012-12-09
shal balai um. ter neg huuhen jiremsen boloo l biz. harin bayarlax heregtei sh dee. horddoggui huuhen gej xaana baina. malchin mongol baina, haany ugsaany huuxen bn uu yag adilxan. zailuul, en muu suvilagch l xoxirh dee.bi tuunii telee xaramsch bn