Apple компанийн ерөнхий захирал Тим Кук Мас компьютерийн зарим нэг үйлдвэрүүдээ ирэх онд АНУ-д шилжүүлнэ гэдгээ мэдэгджээ.
“Дараа жил бид Мас-ийн зарим нэг үйлдвэрүүдээ АНУ-д аваачна. Үүндээ бид их бахархалтай байгаа. Гэхдээ энэ нь Apple өөрөө үйлдвэрлэлээрээ дагнана гэсэн үг биш. Харин бид АНУ-ын нутаг дэвсгэр дээр ажиллаж, хөрөнгө оруулна.
Энэ зорилгоор бид 100 гаруй сая долларын хөрөнгө оруулалт хийнэ. Мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаагаас бүх үйлдвэрлэлээ АНУ-д явуулах боломжгүй гэдгийг хэлэх байна” гэж Кук ярьжээ.
1990-ээд оны сүүл хүртэл Apple өөрийн төхөөрөмжүүдийн дийлэнх хэсгийг АНУ-ын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэн угсарч байсан билээ. Гэвч дараа нь үйлдвэрлэлээ Ази тив рүү нүүлгэсэн юм. Тэнд хөдөлмөрийн хөлсний хэмжээ бага байдагтай энэ нь холбоотой аж.
Эх сурвалж
www.wikimon.mn