“ТВ 7 хоног” сэтгүүлийн шинэ дугаарын тойм

img

“ТВ 7 хоног” сэтгүүлийн шинэ дугаарт зохиолч сэтгүүлч, зураач Т.Мандирын маш сонирхолтой ярилцлага нийтлэгдсэн байна. Тэрээр Ерөнхий сайд Бямбасүрэн  гуай  ирж  үзэсгэлэнг маань  үзээд  надад  хоёр  зүйл  хэлсэн  юм.  Эхнийх  нь  “Чамтай  би  санал  нэг  байна  аа. Чингис  хаан  бол  яалт  ч  үгүй  хөвчид  төрсөн  хүн  дээ”  гэв.  Дараа  нь  “Чингисийн  онгон  олдохгүй  ээ.  оросууд  ачаад  явчихсан”  гэдэг  юм.  Үүнийг  одоо  сонин  хэвлэлээр  зарлаж  болж  байна  уу,  үгүй  юу. Ямар  ч  байсан  Бямбасүрэн  гуай  тэгж  хэлж  байсан  удаатай хэмээн дурсан ярьжээ. Т.Мандирын “Хорин нэгэн хөрөг” номыг “Хорин нэгэн зул” нэртэйгээр Н.Лутбаяр захиралтай “Эзэн сүлд” компаниас эрхлэн дахин хэвлэж гаргасан ажээ. Сэтгүүл уг номын Чингис хааны эцэг “Есүхэй баатар”-ын тухай өгүүлсэн хэсгээс энэ дугаартаа нийтэлжээ. Сэтгүүлийн “Цаглабар” булангаас алдарт дуучин Франк Синатрагийн төрсөн өдөр, олон улсын цайны өдөр, бүх дэлхийн хөлбөмбөгийн өдөр хэзээ болохыг олж мэдээрэй… Мөн “Шаргал мэдээ” булангаас дуучин Цэлмүүн, Киви хамтлаг, Их аварга Дагвадорж нарын зэрэг олон танил эрхмүүдийн талаархи мэдээ мэдээллүүдийг уншиж, шинэ жилээр хамтлаг дуучдын үнэ ханш ямаршуу байгааг мэдэж аваарай. ТВ ертөнц. Сэтгүүлийн энэ буланд гадаадын телевизийн оддын талаархи шинэ соргог мэдээлүүд, зураг хөргийн хамтаар нийтлэгджээ. Папарацци мн сайттай хамтран бэлтгэсэн нүүрээс жүжигчин Отгонцэцэг партнертайгаа жиг ургуулсан уу, дуучин Жавхлангийн хуурай дүү хэн бэ гэх мэт олны ам дамжсан ярианы баатарууд нууц дуранд хэрхэн өртсөнийг сонирхоорой. Мөн олон янзын ахуйн зөвлөгөөнүүд энд гарчээ. Шинэ он хаяанд ирсэн энэ өдрүүдэд телевизүүдээр ямар ямар нэвтрүүлэг, кино гарахыг төвөггүй мэдэж авч, үгийн сүлжээ, судоку бөглөн, онигоо уншиж алжаалаа тайлъя гэвэл “ТВ 7 хоног” сэтгүүлээ худалдаж аваарай!!!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бумаа:
Танай сэтгүүлийн үнэнч уншигч бн.яагаад хэвлэгдэхээ болив оо.
2025-01-09