
Өнөөдрөөс эхлэн автозамын нэгдүгээр эгнээгээр явах нийтийн тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байна. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний том оврын автобус, троллейбуснаас гадна стандартын шаардлага хангасан такси, нэгдсэн зохион байгуулалттайгаар тээвэрлэлт хийж буй хүүхдийн болон ажилчдын автобусыг Энхтайваны өргөн чөлөөгөөр Офицеруудын ордны тойргоос Таван шарын автобусны зогсоол хооронд автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зорчих Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ