
НҮБ-ын шийдвэрээр Дэлхийн хөлбөмбөгийн өдрийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд тэмдэглэдэг юм. Ингэж олон улсын хамтын нийгэмлэг дэлхийн олон сая хүний хувьд зүгээр нэг тоглоом төдийгүй, амьдралын хэв маяг болсон спортын энэ аугаа их төрөлд хүндэтгэл үзүүлдэг билээ.
Хөлбөмбөг олон зуун жилийн түүхтэй. Бөмбөгтэй тоглоом болон бөмбөгтэй төстэй тоглоомыг янз бүрийн үед Египет, Хятад, Герман, Грек улс, Ром хотод тоглож байжээ. Өнөөдөр бидний харж дадсан төр хэлбэрээрээ Англид бий болсон юм. Хөл бөмбөгийн талбайны хувьд гэвэл Их Британийн хот, суурингийн гудамж болж байжээ.
VIII зуунд Англид аж төрж байсан саксончуудын зэрлэг тоглоом спортын энэ төрлийн эх загвар байсан гэж үзэх нь ч бий. Тулалдааны дараа тэд тулааны талбайд эсрэг талын хүний тас цавчсан толгойг өшиглөдөг байжээ. Хувийн сургуулиуд болон Оксфорд, Кембрижийн их сургуулийн багууд хөлбөмбөг тоглох анхны нэгдмэл дүрэм, дэгийг тогтоосон байна. Нэгдсэн дүрэм батласан 1863 онд английн хөлбөмбөгийн холбоо байгуулагдаж, орчин үеийн хөлбөмбөг бидний хувьд дасал болсон тэр төрхтэй болжээ.
ФИФА-гийн мэдэгдэж байснаар, 2001 он дэлхийд 250 сая орчим хүн хөлбөмбөг тоглож байжээ. Тэдний 20 сай гаруй нь эмэгтэйчүүд байсан байна. 1,5 сая орчим баг, 300 000 мэргэжлийн клуб бүртгэгдэж байжээ.
2010 оны арваноёрдугаар сарын 2-нд ФИФА 2018 оны дэлхийн хөлбөмөгийн аварга шалгаруулах тэмцээн явуулах орноор Оросыг сонгосон билээ.
Олонхи оронд тоглогчид болон үзэгчдийн тоогоор энэ тоглоом нэг номер болсоор байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ