
Монголын Буддын нийгэмлэг, мөн Монголд байдаг сүм хийдүүдийн тэргүүн хамба нар хамтарч дөнгөж сая "Монгол ньюс" мэдээллийн төвд 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дэлхийд аюул нүүрлэх үү сэдвээр мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлж байгаагаао "Энэ өдөр наргүй болж, харанхуй болохгүй. Гэрэлт наран манддагаараа мандана. Тухайн өдөр нар, сар гариг эрхсийн барилдалгаар үйл бүхэн хурдан бүтэх сайн гэж зурхайд буусан байгаа" гэсэн юм. Мөн Одон зурхайн талаас судлахад дэлхий сөнөнө гэдэг худал мэдээлэл гэдгийг батлан хэлэх байна" гэсэн юм. Тиймээс хүмүүсийн оюун санаагаар тоглож байгаад хариуцлага тооцох хэрэгтэй. Энэхүү худал мэдээллийн уршигаар хүмүүсийн сэтгэл санаа үймэрч байгаа энэ үед Засгийн газар дуугүй байгаа нь харамсаж байна гэдгийг нэмж хэлсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ