"Хүний эрх-Монгол хүний үнэ цэнэ" нээлттэй хэлэлцүүлэг эхэллээ

img

“Хүний эрх-Монгол хүний үн цэнэ” нээлттэй хэлэлцүүлэг яг одоо Төрийн ордны Иргэний танхимд болж байна. Монгол хүний амьд явах, эрүүл  аюулгүй орчинд ажиллах нь өдгөөгийн чухал асуудал болоод байгаа. Тиймээс эл асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр Монгол хүний амийг хэрхэн үнэ цэнэтэй болгох вэ, хариуцлагын тогтолцоог хэрхэн сайжруулж болох вэ гэсэн бодлогын асуултын хариултыг  олох боломжтой юм байна. Энэ үеэр  хүний амь насыг  хэрхэн үнэ цэнэтэй, үнэлэмжтэй  болгох, хүний эрхийн талаархи чухал ойлголтуудыг бий болгох талаар  хуульч Ч.Ичинноров илтгэл тавих юм байна.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өсөх:
Монгол хүн Монголоо өөд нь татах цаг болсон. Хятадууд Хятадаа, Оросууд Оросоо ярина биз...
2012-12-12
Тогтох:
"монгол хүний үнэ цэнэ"-ийн талаар шинжлэх ухааны үндэстэй эх сурвалж ЧХДА П.Давааням их зүйлийг ярих байх тэр хүний үгийг сонсмоор байна.
2012-12-12