
Өнгөрсөн өдрүүдэд Гана улс төрийн тэргүүнээ сонгох сонголтоо хийж дэд ерөнхийлөгч Жон Махамаг улсынхаа ерөнхийлөгчөөр сонгосон тухай тус улсын сонгуулийн хороо албан ёсоор мэдэгдэж байна. Сонгуульд нэр дэвшсэн Жон Махама 50.7 хувийн саналаар ялалт байгуулсан бол өрсөлдөгч Нана Акуфо Аддо 47.74 хувийн санал авсан байна. Сонгууль тун өрсөлдөөнтэй болж дөрөв ч хүрэгүй хувийн зөрүүтэйгээр дараагийн дөрвөн жилд улсаа удирдах эрхэм ийнхүү тодорлоо.
Хэдийгээр ард иргэд сонголтоо хийж сонгуулийн эцсийн үр дүн гарсан боловч Нана Акуфо Аддо болон тэдний намынхан энэ сонгуулийн үр дүнд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж байгаа. Харин сонгуульд ялалт байгуулсан Жон Махама энэ тухайд “Бид иргэдээр сонгуулж байгаа, тиймээс иргэдийн дуу хоолой үзэл бодол саналыг хүндэтгэх ёстой. Иргэдийн дуу хоолой бол бурхны дуу хоолой. Бид тэр л дуу хоолойг сонсож чаддаг байх ёстой” хэмээн хэлсэн юм.
Сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй байгаа иргэд нийслэл хот Аккра дахь сонгуулийн хорооны төв байрны гадааа бослого үймээн дэгдээсэн хэрэг мөн гарсан. Харин цагдаагийнхан босогчдыг дарахын тулд нулимс асгаруулагч хий ашиглан цугласан олныг тараасан байна. Одоогийн байдлаар сонгуулийн хороог хамгаалалтад авч танктай хамгаалалтаар бүслэн дахин бослого үймэн гарахаас сэргийлж байна.
Гана улсын хувьд Африкийн орнуудын дундаас эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж буй ардчилсан тогтолцоот улс. Тиймээс энэ чухал цаг үед улсынхаа ерөнхийлөгчийг зөв хүнээр сонгоно гэдэг шийдвэрлэх чухал асуудал болоод байгаа.
Сонгуулийн олон улсын ажиглагчдын мэдээлж байгаагаар энэ сонгуульд ямар нэг будилан гараагүй тиймээс санал хураалтын бодит үр дүнд эргэлзэх хэрэггүй. Үүнээс ч бага хувийн зөрүүтэй тохиолдлууд гардаг хэмээгээд сонгуулийг сайн явагдсан гэж дүгнэжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ