“Автобус I”-ийнхэн дахиад ажил хаяж магадгүй нь

img

Эрхэм гишүүн С.Ганбаатар төрийн түшээгийн ажлыг Монголын үйлдвэрчин ардын үйл хэрэгтэй давхар хавсарна гэж даналзсан. Түүнийг нь Монголын тээвэр, холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга С.Эрдэнэбат гэгч өлгөж аваад чухамдаа гүйх нохойд гүйхгүй нохой саад болж явна. Юу гэвэл, их хотын зорчигч тээврийн ажлын голыг нугалж байдаг нийслэлийн өмчит “Автобус I” компани бол 580 ажилчинтай томоохон айл. Эндхийн жолооч, кондуктор, инженер техникийн ажилчдын эрх ашиг хөсөр хаягдаад жил гаруй болж байна. Тийм ч учраас ажлын цаг урт, норм төлөвлөгөө их атал авдаг цалин хөлс нь хомс байсан тул арга буюу өнгөрөгч сард тус компанийнхан ажил хаяж, түүний уршгаар хөхөө өвлийн хүйтэнд хотын иргэд хөл дүүжлэх унаагүй зутарсан билээ. Уг нь аль халуун зунаар хэл ам таталсан энэ асуудлыг ажилчдынхаа эрх ашгийн төлөө явдаг үйлдвэрчний хорооны даргатай байсан бол нэг тийш нь шийдчих боломж байжээ. Даанч “Автобус I” компанийн Үйлдвэрчний хорооны хуучин дарга Д.Дорждэрэм өнгөрсөн оны бүх гишүүдийн хурлаар сонгуульт албанаасаа огцорсон боловч улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгээ аваад шилэрсэн байна. Үйлдвэрчний хорооны даргаар шинээр сонгогдсон Б.Билгүүтэй ажилчдын шахалтаар ажлаа хийе ч гэсэн Монголын тээвэр, холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга н.Эрдэнэбат тас хорьсоор өдий хүрсэн нь хачирхалтай. Энэ асуудал даамжирсаар анхан шатны шүүхээс эхлээд Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхээс 2012 оны аравдугаар сарын 23-ны өдөр тогтоохдоо, “Автобус I” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дэргэдэх ҮЭ-ийн хорооны тамга, улсын бүртгэлийн 367 тоот гэрчилгээг хариуцагч Д.Дорждэрэмээс шаардан гаргуулахаар заажээ. Ингэхдээ тус үйлдвэрчний хорооны 500 гаруй гишүүдийн 328 нь хуралд оролцож, тэдний 85,4 хувийн саналаар Б.Билгүүтэйг сонгосныг хууль ёсны гэж үзсэн байна. Өмнө нь нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс мөн агаар нэг адил шийдвэр гаргасаар атал Дээд шүүхийн тогтоолтой хамт сөрсөөр яваа Д.Дорждэрэм, түүний бусармаг үйлдлийг өөгшүүлэгч н.Эрдэнэбатын башир аргыг ариун явдал гэх үү. Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хамгийн том ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Ганбаатарт хандахад, тээвэр, холбоо, газрын тосны салбарын даргадаа хариуцуулаад нүдэн балай, чихэн дүлий орхисон нь эрхэм тэмцэгчийн имижид яавч нийцэхгүй байна. С.Эрдэнэбат гэгч нь болохоор автобусны баазын ажилчдын биеэр очиж тавьсан санал хүсэлтийн хариуд бүдүүлэг харанхуйг нь дуудаж, хэл амаар бахаа ханатал доромжилдог гэж байгаа. Тэр өвлийн эхэн сард болсон ажилчдын хагас өдрийн ажил хаялтын үеэр санд мэнд гүйж очоод, та нарын асуудлыг одоо шийдвэрлэнэ, гэхдээ удахгүй өөрийн хүнээ үйлдвэрчний хорооны даргаар тавина гэсэн нь бүр ч хачирхалтай. Тэр ч байтугай одоо “Автобус III” компани дээр очоод бас л үйлдвэрчний даргынх нь асуудалд хөндлөнгөөс оролцож яваа сурагтай. Нийслэлийн нийтийн тээвэр бол иргэдийн тав тухтай, амгалан тайван байдлын нэг талын баталгаа яах аргагүй мөн. Тэд ажиллаж байгаа хүмүүс ажилдаа хэдийчинээ сэтгэл хангалуун байна, төдийчинээ үр бүтээлтэй ажиллаж чадна. Ялангуяа цалин хөлс, нийгмийн асуудал нь цагийн өнгөөр өөрчлөгдөөд байдаг хэдэн даргын арга барилаас шалтгаалах учиргүй. Гэтэл эндхийн 600 шахам ажиллагсад, тэдний ар гэрийн хүмүүсийг оролцуулбал дор хаяж хоёр мянга орчим хүний аж амьдрал “Автобус I” компанийн хэвийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Тэдний санал сэтгэгдэл шинэ оны босгон дээр нэг л ороо бусгаа байна. Ажилчид амин чухал эрх ашгийг нь хамгаалах учиртай үйлдвэрчний хорооны үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангахгүй бол ажил хаяна гэдгээ ч нуусангүй. Өнгөрсөн нэгдүгээр сард уг нь халуун бүлээрээ ярилцаад зохицуулж болох байсан тулгамдсан асуудал эзэнгүйдэн даамжирснаас арга буюу ажил хаялтад хүрчээ. Тэдний хувьд сар болгон цалингаасаа татвар төлдөг мөнгө тийм ч гарзандаа гарсан зүйл биш. Ажил хаясны дараа цалин 20 хувиар нэмэгдсэн гэх авч бидэнд мэдэгдсэн тоймтой юм алга хэмээн ажилчид ярьж байна. Цааш цааш нь санал хүсэлтээ албан ёсоор уламжлах үйлдвэрчний хорооны даргагүй болохоор гар мухардаж, сэтгэлийн мухарт гарц хайсан асуудлууд хуримтлагдсаар байгаа бололтой. Ажилчид цалингийнхаа учир начрыг асуухад нь санхүүгийн албаныхан, та нар шат дараалан шаардлагаа тавь, үгүй бол зайл гэсэн үгээр аман дээрээ алгадуулжээ. Нийслэлийн сая гаруй зорчигчдод үүрийн бүрийгээс шөнийн харанхуй нөмөртөл үйлчилдэг энэ хүмүүс өвлийн хүйтэнд ийм жавартай үгээр алгадуулна гэдэг яаж ч бодсон дээшээ тэнгэр хот, доошоо газар хатуу мэт эзэнгүйдсэн ажилчдад харамсал төрүүлэв. Түүний нөгөө талд автобус хүлээсэн зорчигчид үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг бужигнахыг ч байг гэхгүй. Энэхүү ээдрээтэй утасны үзүүр явж явж хамт олныхоо саналыг улан дороо гишгэсэн үйлдвэрчний хорооны дарга асан Д.Дорждэрэм, Монголын тээвэр, холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга С.Эрдэнэбат хоёр дээр зангидагдаж байна. Бүр цаашилбал үйлдвэрчний эвлэлээ эхэлж засчихаад, дараа нь төрөө засахыг бод доо гэсэн шаардлагыг эрхэм гишүүн С.Ганбаатарт тавихад хүргэж мэдэх нь. Иргэдийн санал хураалтын үнэ цэн ямар байдгийг тэр хамгийн сайн мэднэ. Дахин сануулахад 2011 оны зургадугаар сарын 17-ны өдөр “Автобус I” компанийн үйлдвэрчний хорооны бүх гишүүдийн хурал болж, тэдний 85,4 хувийн саналаар Б.Билгүүтэйг даргаар сонгосон. Өмнөх дарга Д.Дорждэрэм дүрэмд заасны дагуу тайлангаа тавилгүй удсан, хамтын ажиллагааны гэрээгээ дүгнээгүй, гишүүдийнхээ санал хүсэлтийг ойшоодоггүй байсан учраас жолооч, кондукторууд эрхийнхээ дагуу ийм сонголт хийсэн байна. Мэдээж 580 хүний эрх ашгийг уландаа гишгэх эрх хэнд ч байхгүй. Ядаж ажилчдын татварт төлсөн 14 сая 700 мянган төгрөг хаашаа орсон нь бүү мэд. Ийнхүү хуучин, шинэ хоёр даргын ажил хүлээлцээгүй хийдсэн зайг нөхөхийн тулд үйлдвэрчний гишүүдийн Түр хороо байгуулж, гурван шатны шүүхийн шийдвэр гарсан ч одоо хэр хэрэгжсэнгүй. Хамгийн сүүлд Дээд шүүхийн тогтоолыг өнгөрсөн сарын 7-ны өдөр МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Амгаланбаатар, хяналтын хорооны дарга Мөнхбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Адьяа, Монголын тээвэр, холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Эрдэнэбат, боловсон хүчний асуудал хариуцсан мэргэжилтэн Отгонтунгалаг нарт Түр хорооныхон танилцуулжээ. Гэтэл бүгдээрээ л мөнөөх н.Эрдэнэбатынхаа амыг харсаар байна. Тэрээр ямар нэгэн учир битүүлэг шалтгаанаар тээг тавьсаар буй нь нэгэнт хэрээс хэтэрсэн тул ямар нэг ашиг сонирхлын зөрчил байгаа төдийгүй ер нь Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын удирдлагын арга барилд дорвитой шинэчлэл хийх болсныг илтгэж байна. Ардчиллын 22 жилд үйлдвэрчин ардууд удирдлагынхаа нохойд барьдаг мод болж явснаас биш, өөрсдийн байгууллагадаа эзэн болсныг санахгүй байна гэсэн ахмад жолооч нарын үг нэгийг санагдуулав. Гишүүдээ хүндэлдэггүй, хуулиа дээдэлдэггүй удирдлагаасаа Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо салах цаг болжээ. Тэд жолоочийн үг үнэд хүрдэг, жолоодогчийн эрх гишүүдийнхээ эрх ашгаар хязгаарлагддаг бүх нийтийн үйлдвэрчний байгууллагыг хүсч байна. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsogoo:
avto teeveriin taripin xeregiuuljexiig xusej bna tsalingiin talaar
2015-05-26
ragchaa:
Ганбаатар гэдэг хүн хий дэмий нэр төр хөөцөлдөн улсаа сөгдүүлэх нь ээ, ард иргэдийн болчимгүй хэсгийн санаа сэтгэлийг эзэмдэх замаар СҮГСЭЛЗҮҮР зан гаргаж, хэтдээ биднийг хохироох нь
2012-12-11
http://mnews.mn/news/4/single/1995 Гишүүд өөрсдөө сонголтоороо шийдэх нь хамгийн зөв.
2012-12-11
Билгүүтэй даргаа таныг хурлаа зарлаж дахин сонгох эрхийг ажилчдад өгөхийг бид хүлээж байгаа шүү дээ. Гэтэл чи сониноор мөнгө төлж захиалгат улс төрийн арга хэрэглэж байдаг. Цаг хугацаа хүний мөн чанарыг таниулах юм даа
2012-12-11
Автобус нэг хуулийн дагуу хамтын маргаан үүсгэж асуудлаа шийдэх гэж байгаа. Ажил шууд хаяхгүй.
2012-12-11
Zahialgaar yum bichuulehee boliochee Bilguutei. Muu buunii nohoi
2012-12-11
зочин:
Аргагүй ш дээ цалин бага бол хэн ч тэгнэ тэгээд хоол унд өгдөг ч юм уу , үнээ нэмэх хэрэгтэй шаардлагаггүй гарууд нь гэртээ л байна биз тэгээд тэр оюутны нөхөн олговорыг нь төр хангалттай өгөх хэрэгтэй
2012-12-10
Ehleed uurgee bieluulchiheed erhee edel... Dandaa l avahiig bodoj baih yum. Chanartai soyoltoi uilchilgee uzuulchiheed ajlaa haya.
2012-12-10
жолоочид оо:
та нар өмнөх өдөр нь зарлаж байж хаяаарай, өвлийн хүйтэнд автобусны буудал дээр хөлдүүс болмооргүй байна шүү, тэгээд ч та нар үйлчлүүлэгчүүдээс мөнгөө авахаас өөр юм мэдэхгүй, соёлгүй бүдүүлэг, ааш муутай, нэг л их ууртай хүмүүс байдгийнгаа мэдэх үү
2012-12-10
Үйлдвэрчний хороон дарга ер нь юу хийдэг юм бэ.Татвар авахаас өөр ажил хийдэг юмуу Хэзээ ажилчдынхаа төлөө тэмцэж байсан юм
2012-12-10
hi:
Avtobusniihan ajil hayahdaa ard irgeddee helj bmaar yumaaa, medehgui hulduj uhtlee bus huleegeel buudal deer zogsood bhad uruvddugguin bh daa. Huuhduud bol bur hetsuu, uuriinh ni chigleliin bus irehgui bol yund suuhaa ch medehgui huleegeel
2012-12-10
bii:
avtobusnii biletiin hongololtiin zoruu gej boon mongonoos bolood l bolson boloogui 30 garan avtobus baaz bna.ter mongiig l hubaaj ideh sanaatai heseg humuus ,odor tutam tsag nargui ybdag heden jolooch konduktoruudiig shoglood l baigaa biz!ene mongonii chini tuhai MAGNAI-d helne shuu.hotiin teebriinheen!
2012-12-10
ugaasaa naad erdenbat gedeg nhur chin yostoi hudlaa nuhur duu.enenii yum hiih gej yu baihav dee huurkhii
2012-12-10
ard:
xun alj, xunii ed xorongo suitgej, zamiin xodolgoonii durem duraaraa zorchvol xariutslaga tootsoxgui baixaar ajil xayalt xiix geegui l bol ...
2012-12-10
ene ch arai dendej bnaa. arai ch dee. Awtobusaar ajil toroldoo ogloo yawdag humuusiin ajil amidraliig alj baigaagaa mededeg boloosoi!!! Ajil hayaj bgaa bol yadaj urid omno ni medegdej zowchoorol awch hayadag bus uu. Anhaarch bodoj uzmeersen.
2012-12-10
Манайд нэг муу зуршил тогтоочихлоо,юм л бол ажил хаядаг.Автобусны жолоочийн ур чадвар,ажлын хариуцлага,автобусны өнгө үзэмж техникийн байдал,кондукторуудын зан харьцаа соёл гэсэн зүйлүүдэд нь таарсан цалин олгож байгаа гэж бодож байна.Харин цалингаа нэмүүлэх гэж хүсэж байгаа бол ажлаа сайжруул,соёлтой үйлчил зам тээврийн дүрмээ барьж явах гэх мэт амлалтаа өгч хоёр талаасаа үүргээ хүлээж нэмүүлэх шаардлагатай.
2012-12-10