MLTR: Баярлалаа Монголчуудаа
Дэлхийн амьд хөгжмийн ертөнцөд алдарт хит бүтээлүүдээрээ домог болсон ”Michael Learns to rock” хамтлаг ”UB PALACE”-концертын танхимд хоёр өдрийн турш үзэгчдийг үнэхээр шуугиулж чадлаа. Ази дахь аялан тоглолтоо манай улсаар өндөрлүүлж буй тус хамтлагийн билет суудлын зэрэглэлээс хамаарч 40, 60, 80 мянган төгрөгний үнэтэй байсан ч ”UB PALACE” дүүрэн байсан юм. Тоглолт хоёр цаг орчим үргэлжилсэн ч үзэгчид тэдний тоглолтыг өндөрлүүлэхийг хүссэнгүй, дахин тайзнаа гаргаж Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон “Таке mе tо уоur heart", "Paint my love", "Sleeping child"" зэрэг алдарт хит болсон дууг нь хамтдаа дуулж “Palace”-ыг доргиосон, амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлсэн тоглолт боллоо.

























Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ