
Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтэнээс 3 градус дулаан байна.
Төвийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө зүүн өмнөөс өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө зарим газраар цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 11-16 градус, өмнөд хэсгээр өдөртөө 5-10 градус хүйтэн , өдөртөө бүх нутгаар хүйтэрч 0-5 градус дулаан байна.
Говийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ