Ч.Улаан: Хамтарсан Засгаас гарах эсэхээ шийднэ

Д.Эрдэнэбат / УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч/
-Засгийн газарт АН ард түмний эрх ашгийн үүднээс орсон. Энэ сонголтодоо АН тууштай байна. МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл Засагтай хамтрах гэрээ байгуулсан. Энэ гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа. МАХН-ын зүгээс хамтарсан Засгийн газраас гарах тухайгаа албан ёсоор мэдэгдсэн зүйл алга.
Ч.Улаан /МАХН-ын гишүүн, Сангийн сайд/
-Манай намын дарга Н.Энхбаярын хяналтын шатны шүүх хурал өнгөрөгч долоо хоногт болж, өндөрлөсөн. Түүнийг хоёр шатны шүүхээс дөрвөн үндэслэлээр буруутган ял оноосон бол дээд Шүүхээс хоёр үндэслэлийг нь хүчингүй болгосон. Тэгэхээр манай намынхан даргынхаа асуудлаар нийт шүүгчдийн бүрэлдэхүүнд хандана. Энэ шийдвэр ямар гарснаас шалтгаалж хамтарсан Засгаас гарах үгүйгээ шийднэ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ