Ж.Батзандан Онцлох шилдэг лектороор шалгарчээ

img

Монголын Лектор төвөөс оны Онцлох шилдэг лекторыг тодруулсан байна. 2010 оны Онцлох шилдэг лектороор Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөний тэргүүн, хууль зүйн ухааны доктор Жалбасүрэнгийн Батзандан шалгарчээ. Монголын Лектор төвийн бодлогын зөвлөлөөс шалгаруулдаг уг шагналыг тэрбээр “Барьцаалагдсан эрх чөлөө буюу Монголын ардчилал”, “Даяарчлал ба Монголчуудын ирээдүй”, “Иргэний эрх ба Нийгмийн ардчилал”, “Шударга ёс ба Иргэний оролцоо” сэдэвт лекцүүдээрээ тус төвийн шилдэг лекторуудыг ардаа орхин хүртсэн байна. Тэрбээр дээрх лекцүүдийг өнгөрсөн онд нийслэлд болон орон нутгийн иргэдэд нийтдээ 60 гаруй удаа уншиж, иргэн төвтэй иргэний нийгмийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн байна. Түүнчлэн зөвхөн лекц уншиж, иргэдийнхээ оюун санаанд нэвтрээд зогсохгүй, Монгол Улсдаа ардчилал иргэний нийгмийг  хөгжүүлэн дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрээ тасралтгүй зориулна. Иргэн төвтэй ардчилсан нийгмийг цогцлоох нь өнөөгийн залуусын эрхэм зорилгын нэг хэмээн шагнал гардах үеэрээ Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөний тэргүүн, хууль зүйн ухааны доктор Ж.Батзандан онцолсон.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ