TIME сэтгүүлийн оны онцлох хүн хэн бэ-IV

img

Митт Ромни 2012 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Митт Ромни энэ онд манай гаригийн хамгийн  анхаарал татсан  хүмүүсийн нэг байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Яах аргагүй Бүгд найрамдахчуудын нөлөө бүхий төлөөлөгч тэрбээр 1994 оноос улс төрд хүч үзэх болсон. Массачусетс мужийн амбан захирагчаар 2003-2007 онд ажиллаж байгаад 2008 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Обаматай өрсөлдөхөөр Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн ч намын нөхөр Жон Маккейнд ялагдаж 2012 оныг хүлээсэн түүхтэй. Митт Ромни энэ оны сонгуульд хэн болохоо харуулж, цагаан ордны эзэн болоход тун ч ойртсон юм. Энэ нь түүнийг хэр  зэрэг хүчирхэг хүн байсныг илтгэсэн  явдал мөн гэж үзэж байгаа. Улс төрчөөс илүүтэй сайн эдийн засагч,  бизнесмэн гэгддэг тэрээр ирэх онд цагаан ордонд ажиллах магадлал тун  өндөр байгаа. Яг үүнтэй адилхан энэ оны онцлох хүн болохоор рейтинг нь ч өндөр явна. Карл Рөүв Жорж Бушийн тархи хэмээх хочит Карл Рөүв. Тэрээр Бушийн тэргүүлсэн засгийн газарт Цагаан ордны зөвлөх хийж байсан төрийн түшээ. АНУ-ын  улс төрийн  амьдралд он удаан жил зүтгэсэн нөлөө бүхий улс төрч. Энэ онд ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намыг дэмжин тэдний кампанит ажлын ерөнхий бодлогыг тодорхойлолцож байсан. Түүнчлэн эдийн засгийн тал дээр ч нэлээд  үнэтэй хувь нэмэр оруулсан. Гэхдээ Карл Барак Обамаг ялна гэдгийг сонгуулийн кампанит ажил  дундаа ч ороогүй байхад хэлж байсан удаатай. Америкийн улс төрийн амьдралд оруулсан хувь нэмэр оролцоогоороо энэ хүн оны онцлох хүний жагсаалтад багтжээ. Пол Райн Өдгөө 42 настай өсөх ирээдүйтэй залуу улс төрч Пол Райн энэ оны ерөнхийлөгчийн  сонгуульд Бүгд найрамдах намаас өрсөлдөж, дэд ерөнхийлөгчид ч нэр дэвшсэн. Хэдийгээр  дэд ерөнхийлөгчийн суудалд сууж чадаагүй ч гэлээ ирэх 2016 оны ерөнхийлөгчийн  сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарлахын дээр нэлээд рейтинг өндөртэй яваа. Энэ жилийн хувьд Митт Ромнигийн бэлтгэсэн нөхдөөс хамгийн сайн нь байхын зэрэгцээ олон нийтийн дунд явуулсан санал асуулгаас сайн үнэлгээ авсан билээ. Зөвхөн ерөнхийлөгчийн сонгуулиас гадна  хүлээн  авсан үүрэгт ажлаа ч  чамбай гүйцэтгэж байгаа нь жагсаалтад нэрээ оруулахад томоохон түлхэц болжээ. Жон Стюарт Эрчүүдэд зориулсан AskMen.com онлайн сэтгүүл нэртэй шог зохиолч, телевизийн хөтлөгч Жон Стюартыг Америкийн энэ жилийн хамгийн нөлөөтэй эр хүнээр тодруулсан. Мэдээж хэрэг түүний энэ амжилт оны онцлох хүнийг нэрлэх жагсаалтанд бичигдэх хангалттай  шалтгаан болсон гэж хэлж болно. Түүний хөтлөн  явуулдаг Daily Show хэмээх улс төрийн нэвтрүүлгээрээ олны таашаал хүртэж буй эрхэм. Чадварлаг сэтгүүлчээс гадна сайхан инээмсэглэдэг залуу гэдгээрээ алдартай.   Бирмийн ерөнхийлөгч Тейн Сейн болон Аунг Сан Су Ки Бирмийн ерөнхийлөгч Тейн  Сейн  болон  тус улсын сөрөг  хүчний удирдагч Аунг Сан Сү Ки  нар хамтран улс орондоо  эрс шинэчлэл хийж чадсан. Цэргийн дэглэмээс ардчилсан  тогтолцоонд шилжиж ард иргэдийнхээ бодол санаа , эрх, эрх чөлөөг дээдлэгч улс болж байгаа. Бирм улсын  хувьд сүүлийн тавин жилийн турш цэргийн түрэмгийллийн дэглэм дор амьдарсаар ирсэн. Харин энэ оноос нийгмийн  тогтолцоогоо дээрх  хоёр эрхмийн  зориг,  санаачилга дунд өөрчилж чадсан юм. Өнгөрсөн арваннэгдүгээр  сард Бирмд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама айлчлан очих үеэрээ ардчиллын  үнэт зүйлс, сайн  сайхны талаар эрс шинэчлэл гэгч юу болох тухай тайлбарлан  ярьсан юм. Он удаан жил дарангуйллын сүүдэр  дор чичирч байсан иргэдэд эрх чөлөө,  ардчиллыг авчирсан  гавьяатнууд энэ жагсаалтад нэр дэвших  бүрэн  эрхтэй. Бичиг баримтгүй цагаачид Америк мөрөөдлийг өвөртөлсөн үл үзэгдэх олон нийт болох бичиг баримтгүй нэг сая гаруй  цагаачид. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тус улсад суугаа мянга мянган цагаач иргэдийн эрх ашигт нийцүүлэн хамгийн эмзэг сэдэв болоод байсан энэ л  асуудлыг тодорхой авч хэлэлцсэн учир тэндхийн цагаач иргэд уужуу амьсгал авч болохоор болсон юм. Хууль бусаар тус улсад суугаа иргэдийг албадан гаргах бус энэ асуудалд уян хатан бодлого баримтлах нь дээр гэдгийг ноён Обама чухалчлан үзсэнд олон  мянган хүнд хамгийн сайхан мэдээ болсон. Олон жилийн турш гацаанд байсан цагаачлалын асуудалд эрс шинэчлэл хийсэн  явдал нь энэ оны онцлохуудын тоонд зүй ёсоор орж байна. Ши Жинпин Дараагийн арван жилд Хятад хэмээх их гүрнийг удирдах эрхэм бол Ши Жинпин. Өнгөрөгч сард ХКН-ын 18-р их хурлаар тэрбээр БНХАУ-ын удирдагчийн  эрхэм хүндтэй албан тушаалд томилогдсон. Улс төрийн ертөнцөд угсаа гарал сайтай.  Түүний аав Мао Зэдуны ойрын зөвлөх байсан нэгэн. Түүнчлэн Ши Жинпиний эзэмшсэн боловсрол барууны орнуудтай харилцах харилцааг цаашдаа илүү сайжруулна гэсэн таамаглалд хүргэсэн. Түүний эхнэр алдартай дуучин эмэгтэй байдаг. Дараагийн арван жилд Ши даргаар удирдуулсан  ХКН болон, Хятад улс өнөөгийн хүрсэн өндөрлөгөөсөө илүү хөгжил дэвшилд хүрнэ гэсэн найдлагыг түүнд даатгсан. Тэгхээр энэ эрхэм оны онцлох хүний жагсаалтад орох нөлөө бүхий хүмүүсийн нэг мөн билээ. Малала охин Сүүлийн жил гаруй хугацаанд CNN агентлагт пакистанчуудын амьдрал ахуй, ялангуяа эмэмтэйчүүдийн эрх , эрх чөлөөний тухай өөрийн  харсан бүхнээ бодитоор бичиж өөрийн ертөнцөө нээсэн 14 настай Малала охиныг мэдэхгүй хүн цөөхөн болжээ. Түүний гайхалтай эр зориг, тэсвэр тэвчээр түүнд даль  жигүүр ургуулж байгаа гэхэд болно. Өнгөрсөн аравдугаар сард талибанчуудын халдлагад өртөж толгойдоо хүнд шарх авсан  ч хийсэн үйлдэл бүхнийх нь гайхалтай сайн энергээр тэр амьд үлдэж чадсан. Дэлхийн улс орнуудад түүний эр зоригийг магтан дуулсан  мянга мянган дэмжигчид эргэн хөл дээрээ зогсохыг сэтгэл догдлон хүлээж буй. Бяцхан охиныг эргэн ирж эрх чөлөөний дуу хоолой болно гэдэг итгэлтэй байгаа олон мянган хүн түүнийг оны онцлох хүнээр нэрлэхдээ сэтгэл хангалуун байгаа юм. TIME сэтгүүлээс эдгээр 40 хүнийг нэрлэн энэ оны онцлох хүнийг тодруулахаар зэхсэнийг манай сайт цувралаар танилцууллаа. Жил бүр уламжлал болгон зарладаг энэ онцгой санал асуулгад энэ онд чухам хэн нэрлэгдэх нь уншигчдын саналаас хамаарна. Санал асуулга энэ сарын 12-ны 23.59 цаг хүртэл үргэлжлэх юм. Харин энэ сарын 14-нд “Оны хүн” хэн байсныг албан ёсоор зарлана. Өнгөрсөн оны онцлох хүнээр Арабын хаврын хувьсгалчид байсан. Ямар нэг будилаангүй цэвэр уншигчдын саналаар явагддаг энэ санал асуулгад уншигч та ч оролцох боломжтой. Та http://www.time.com хаягаар орж дэмжиж буй хүндээ санал нэмэрлээрэй. TIME сэтгүүлийн оны онцлох хүн-1 TIME сэтгүүлийн оны онцлох хүн-II TIME сэтгүүлийн оны онцлох хүн-III

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hi:
hi
2012-12-10