“МАН хуулиа дээдлэх ёстой”

-МАХН-ын гишүүдийн хамтарсан Засгаас гарна гэсэн мэдэгдлийг танай бүлгийн гишүүд хэрхэн хүлээн авч байна вэ?
-Засгийн газарт “Шударга ёс эвсэл”-ийг АН ард түмний эрх ашгийн үүднээс урьсан. Энэ урилгын хүчинтэй хугацаа хуучнаараа байгаа. Энэ бол АН-ын анх шийдсэн сонголт. Энэ сонголтодоо АН тууштай байгаа.
-МАН-ын гишүүд таван гишүүн тангараг өргүүлэх асуудалд эсрэг байр суурьтай байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-МАН-ын зүгээс таван гишүүнийг тангараг өргүүлэхийг эсэргүүцснээс өнгөрөгч долоо хоногт чуулган хуралдаагүй асуудал үүссэн нь үнэн. Бид МАН-тай нэг л зарчмын асуудлыг ярьж байна. Хуулиа дээдлэх талаар тавьсан шаардлага. АН-аас хууль дээдлэх тухай тавьсан шаардлага хэвээр байна. Тиймээс бид бүгд хуулиа дээдлэх ёстой. Нэгэнт СЕХ УИХ-д таван гишүүнийг тангараг өргүүлэхийг мэдүүлсэн бол УИх үүнийг алгачилахгүй биелүүлэх хэрэгтэй. АН энэ байр сууриндаа хэвээрээ. УИХ тухай хууль, дэгийн тухайг хуульд өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгчийн гаргасан саналд хүндэтгэлтэй манай намын бүлэг хандана. Гэхдээ эхний хуулийн хэрэгжилтийг биелүүлэхгүйгээр дараагийн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй. Үүнийгээ ч МАН-ын гишүүдэд уламжилсан. Тийм учраас энэ долоо хоногт саад тээгээ арилгах чиглэл рүү УИХ дахь улс төрийн хүчнүүд ажиллах цаг нь болсон ойлгож байгаа. Ирэх 2013 он бол их ажлын жил. Засгийн газар анх удаагаа дэлхийн зах зээлд 1.5 тэрбум ам.долларын бондын гүйлгээ хийсэн. Хариуцлагатай байх шаардлагын нэг. Тийм учраас улс төрийн бүх хүчнийг уриалж байна. Бид сонголтоо хийж хамтрах цаг болсон. Энэ бол ард түмний хүсэн хүлээж буй шийдвэр. Их ажлын жилийн өмнө дотоод дахь улс төрийн зөрчлөө арилгах цаг нь болсон гэж АН-ын бүлэг үзэж байгаа.
-Тэгэхээр таван гишүүнийг тангараг өргөсний дараа МАН-ын бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэнэ гэсэн үг үү?
-Таван гишүүний тангараг өргөх асуудлыг АН-ын хүсэлтээр ирэх долоо хоногт шууд оруулах асуудлын жагсаалтаас хасуулж, бусад зүйл гэдэг хэсэгт оруулсан. Нэг тийшээ ойлголцож байж энэ асуудлаа шийдэх хэрэгтэй. Улс төрийн бүлгүүдийн асуудлаас болж чуулганы хуралдаанд гацаа үүсгэх шаардлаггүй гэж үзэж байгаа. Тийм учраас тодорхой төлөвлөгөөний нэрсээс хассан. Таван гишүүний тангараг өргөх асуудалтай бүлэг байгуулах асуудлыг хамт хэлэлцэх ёстой гэсэн зарчмын байр суурин дээр байгаа.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ