Н.Батцэрэг:“Шударга ёс” эвсэл Засгаас гарахгүй

-МАХН-ын зүгээс Засгийн газраас гарна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ асуудал юу болж байна вэ?
-Бүлгийн хурал дээр энэ талаар санал бодол, мэдээлэл солилцсон. Эвслийг бүрдүүлж байгаа нэг нам нь дангаараа шийдэхгүй шүү дээ. Хамтарч ажиллаж байгаа гишүүддээ тодорхой чиглэл өгсөн юм байна. Гэхдээ Удирдах зөвлөлийн хурал хуралдаад тодорхой чиглэл өгвөл тэрийг нь УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг авч хэлэлцэх ёстой шүү дээ. Дэс дараалсан олон зүйлүүд байгаа. Одоогоор МАХН-ын албан ёсны тоот бичиг ирээгүй байна.
Нэгэнт тийм шийдвэр гаргасан юм хойно бид тэрхүү шийдвэрийн талаар санал солилцсон. МҮАН-ын гишүүд удаа дараа мэдэгдэж байсныг мэдэж байгаа байх. Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Засгийн газрын 100 хоногийн өдрийг тэмдэглэсэн нь ард иргэд энэ Засгийн газарт итгэл хүлээлгэж болох юм байна гэсэн сэтгэлийг төрүүлсэн байх. Засгийн газрын бондыг гадаад зах зээл дээр борлуулаад явж байна шүү дээ. Энэ эх үүсвэрийг бүтээн байгуулалтын ямар үр дүнтэй зүйлд оруулах вэ гэдэг нь чухал юм. Хэрвээ Засгийн газраас гарлаа гэхэд би бүлэг удирдаж байгаа хүний хувьд Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүсээ ажлаа үргэлжлүүлж хийгээсэй гэж хэлнэ. МАХН-ын гаргасан шийдвэр тухайн цаг үедээ л гаргасан шийдвэр.
-Удирдах зөвлөлийн хурлаа хэзээ зарлаж хуралдуулах вэ. Танай бүлгийн УИХ-ын гишүүний 11 дэхь суудлын эзэн тодорхой бус байгаа шүү дээ?
-Энэ асуудлыг дэс дараатай ярилцана.
-МАХН-ынхан Засгаас газраас гарна гэвэл МҮАН яах бол?
-ийм тохиолдолд эвслийн бүлэг задарна гэж ойлгож болохгүй шүү дээ. МАХН-ын удирдлагууд бүлгээ бүрэн хэмжээний хугацаандаа хадгална. Бүлгийг эрсдэлд оруулах асуудлыг хэн, хэн нь гаргахгүй. Эвсэл задрахгүй гэсэн үг.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ