
Месси хаалганд 86 бөмбөг оруулснаар Мюллерээс нэг бөмбөгөөр илүү гарав.
Испанийн хөлбөмбөгийн “Барселона” клубийн довтлогч, аргентины Лионель Месси германы домогт хөлбөмбөгчин Герд Мюллерын тогтоосон хуанлийн нэг жилд эсрэг талын хаалганд оруулсан бөмбөгийн тооны дээд амжилтыг эвдэв.
Мюллер 1972 онд 85 бөмбөг оруулсан нь Мессигээс нэг бөмбөгөөр дутуу байна. Хөлбөмбөгчин Севильягийн хөлбөмбөгийн “Реал Бетис” клубийн хаалганд сүүлчийн хоёр бөмбөгийг оруулжээ.
Хуанлийн жил дуусаагүй байгаа учир, Мессид өөрийн дээд амжилтыг эвдсэнээр хөлбөмбөгийн түүхэнд нэрээ бас дахин бичүүлэх магадлал бий гэж “Спорт-экспресс” сонинд бичжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ