
БНСУ-д үйлдвэрлэгдсэн “НонгШим” группийн нэр бүхий зургаан төрлийн гоймонд хавдар үүсгэгч бензоприн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тэдгээр бэлэн гоймонгийн импорт, худалдааг түр хориглоод байсан. МХЕГ-аас манайд худалдаалагдаж байсан тухайн 6 төрлийн бэлэн гоймонгоос дээж авч БНХАУ-ын Шанхай хот дахь Швейцари улсын хянан баталгаажуулалт, шинжилгээний олон улсын сүлжээ лабораторид хүргүүлсэн шинжилгээний хариу, МХЕГ-ын Улсын байцаагчын дүгнэлт, БНСУ-ын ЭСЯ-ны нот зэргийг үндэслэн энэ сарын 06-ны өдрөөс импортлох, худалдаалахад тавьсан хоригийг цуцласан байна.
Мөн импортоор орж ирэх хүнсний бараа, бүтээгдэхүүнд тавих хяналтыг чангатгах, гоймонгийн дээжинд Бензоприны агууламжийг шинжлэх шинжилгээний болон техникийн шаардлагын стандарттай болох, лабораторийн чадамжийг сайжруулахыг холбогдох албаны хүмүүст даалгажээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ