Эмч нар надаас дахин хорт хавдар илрүүллээ гэж Чавес мэдэгджээ

img

“Өнгөрсөн долоо хоногт Кубад сүүлчийн удаа эмнэлгийн шинжилгээ хийлгэх үеэр эмч нар надаас шинэ хорт хавдар илрүүллээ, ойрын үед би дахин мэс засал хийлгэх хэрэгтэй болж байна” гэж Венесуэл улсын ерөнхийлөгч Уго Чавес хэлсэн байна. Чавесын хэлснээс үзвэл, тэр ням  гаригт Гавана хот руу явж, тэнд шинэ хавдар авахуулах ээлжит мэс засал хийлгэх ажээ. Өнгөрсөн оны дунд үеэс хойш Венесуэлийн 58 настай ерөнхийлөгчөөс хорт хавдар илэрч, Кубад гурван удаа мэс засал хийлгэсэн юм. Тэр химийн болон туяаны эмчилгээ хэд хэдэн удаа хийлгэж, үүний дараа бүрэн  эдгэрсэн гэж мэдэгдэж байсан юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Boogii:
Ard tumendee hudlaa helj yronhiilogoch bolson uchraas ard tumen ni yal ogoh heregtei shuu dee? ene bol gemt hereg.
2012-12-10
ok:
dsafasd
2012-12-10