Г.Уянга түрээслэгчдийн төлөө ажиллана

img

Өнөөдөр үдээс өмнө Төрийн ордонд УИХ-ын гишүүн Г.Уянга хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Нийслэлд байрладаг “Хүчит шонхор” захын түрээслэгчид Г.Уянга гишүүнд хандсан бөгөөд түрээслэгчдийн эрх ашиг хөсөр хаягдаж байгаа нь хууль, эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж буйтай холбоотой болохыг онцолсон байна. Хэвлэлийн хуралд оролцохоор дээрх захын түрээслэгчдийн төлөөлөл мөн хүрэлцэн ирсэн байв.

УИХ-ын гишүүн Г.Уянга хэлэхдээ,  түрээсгүй, түрээсийн асуудал хөндөгдөөгүй зүйл Монгол улсад бараг үгүй болжээ. Энэ “түрээс” гэдгийн цаана далд эдийн засгийн ашиг сонирхол яваад байна. “Хүчит шонхор” захаар жишээлэхэд л, түрээснээс эзэд нь сард 300 сая төгрөг олдог байна. Зөвхөн ариун цэврийн өрөөгөө түрээслээд сард нэг сая 800 мянган төгрөгийн ашигтай байдаг гэж түрээслэгчид ярьж байгаа. Ганц энэ хүнсний зах ч бус “Улаанбаатар их дэлгүүр”-ийн нэг лангууг түрээслэгч 1-2 сая орчим төгрөгийг сард  төлдөг байна. Байр, барилга, зай, талбайгаа ингэж үйлчилгээний хэлбэрээр түрээслүүлсэн эзэд дуртай цагтаа үнэ, хөлсөө нэмэх,  түрээслэгчдийг дарамтлах нь хэрээс хэтэрсэн байна. Амьжиргааныхаа төлөө зүтгэж буй иргэд хоолоо залгуулдаг ажлаасаа салчихгүй байх нь чухал тул эздийн зүгээс ирдэг ямар ч дарамт, шахалт хавчилтыг тэвчсээр өдий хүрчээ. Эцэст нь  аргагүйн эрхэнд үнэн байдлыг олон нийтэд дуулгаж, “түрээс”-ийн үйл ажиллагааг хуулийн дагуу, эрх зүйн орчныг нь зөв бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм гээд “Түрээслэгчдийн холбоо” хэмээх төрийн бус байгууллага байгуулагдаж байгааг хэлж, тэргүүнээр нь ажиллана гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Уянга ганц “Хүчит шонхор” захын асуудал ч бус бусад бүх түрээстэй холбоотой асуудлууд, түрээслэгчдийн эрх ашгийн төлөө энэ байгууллага ажиллана, бүх түрээслэгчид нэгдэж, нааш хандах байх гэдгийг хэлж байсан.

Хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн түрээслэгч иргэн Д.Цэрэндолгор, Х.Сувдаа нар “Хүчит шонхор” захын эздийн дарамт шахалт, хууль бус үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд ярьсан юм. Тэдний хэлснээр, лангуу түрээслэх нь байтугай хүмүүсийн ачааг зөөгөөд гүйж явдаг тэрэгчин хүүхэд хүртэл зүгээр л зах дотуур явсныхаа төлөө 90 мянган төгрөг төлдөг гэнэ. Зах дээр шалгалт ирвэл эздүүд түрээснийхээ мөнгийг маш багаар тооцоолсон хуурамч  баримт, сэлтийг үзүүлээд аргалчихдаг гэнэ. Хэрэв энийг нь буруу байна, арай  өндөр үнэ хөлс төлдөг тухай жинхэнэ үнэнийг шалгалтынханд хэлнэ гэх аваас тухайн түрээслэгчдийг хавчин гадуурхаж, цаашид хэвийн ажиллах ямар ч боломжгүй болгодог гэж дээрх хүмүүс ярилаа.  Эрүүл ахуйн болоод ажиллах нөхцөл дорой, хамгийн аюултай нь түрээслэгчид нийгмийн даатгалд хамрагддаггүй явж ирсэн гэдгийг сэтгүүлчдэд хэлж байв.

Өмчийн эзэн юу л гэнэ, түүний өмнө түрээслэгчид сөхрөн мөргөхөөс холгүй ажиллаж, амьдарч хүний эрх бүдүүлгээр зөрчигдөж байна гэж тэд ярьж байв. Жишээ нь, эздүүд нь түрээсийнхээ мөнгийг цуглуулж авахдаа зөвхөн 20-тын дэвсгэртээр л авна гэдэг, заримдаа түрээсээ мөнгөөр бус бараагаар, эд хөрөнгөөрөө барьцаалан төлдөг тухайгаа хэлсэн. Үүнээс болоод байр,  орон сууцгүй болсон хүмүүс ч байдаг гэнэ. Түрээснийхээ барьцаанд үл хөдлөх хөрөнгө, хоёр өрөө байраа алдсан хүн ч бий, эд хогшилгүй шахам болсон иргэд ч байдаг гэдгийг “Саруул” захын жишээгээр тэд ярьж байлаа.

Түрээслэгчдийн төлөөлөл өөрсдийгөө “төрдөө хаягдсан түрээслэгчид” гэж нэрлэж байсан бол УИХ-ын гишүүн Г.Уянга төрөөс төрсөн тэрбумтан гэх зэргээр ярьдаг шиг  “түрээснээс төрсөн тэрбумтнууд”  бий болж, хүний эрх ноцтой зөрчигдөн, хууль, эрх зүйн орчин энд үгүйлэгдэх болсныг цэгцлэх цаг нь болжээ гэсэн юм.

Дашрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт “Хүчит шонхор” захын түрээслэгчид захын удирдлагуудын дарамт шахалт их, түрээс өндөр байдгийг эсэргүүцэж  жагсч,  өлсгөлөн зарлаж байсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tungalag:
Bairniihaa mungiig tultsun chin uur bairnii ezen garad irhii tgsen chin davhar tureeslesen gd nuguu nugguduhuu munguu uguugui gd bid nariig bairnaas huunu gd bhii huuli bdg mddg ni heleed uguuch pls
2015-04-30
bayrmaa:
uyangatai uulzmaar bnaa yaj uulzah we ter turiin bus baiguullagad n negdmeer bna mash yaraltai yadaj utas n bna uuu
2013-01-15
нарантуул зах ядаж эрээний зээл шиг болж болохгүй байна уу тийм орчинд ажиллаад түрээс төлдөг бол ч яахав гадаа ажилсаар тэр хүмүүс хэдэн төгрөгний бараа хараад л өвдөөд үхэж байна сайхансамбуу чи энэ олон хүний оронд өөрийгөө тавьж ядахдаа дүрсэлж бодож үзээч дээ гуйя гуйя гуйя олон хүн өвдөж ходоодны рак ба савны рак өвчтэй болж байна шүү дээ ийм амьдрал хатуу шүү хэн яаж явахыг бурхан л мэднэ шүү дээ мөнгө бол насных биш шүү
2012-12-25
mm:
Uynga gishuun ziob yum yarij bnaa..Uneheer daramtaldag odoo ch nadad bj bna ..Gishuuntei holbogdmoor bnaa
2012-12-16
yungiin yheh torh:
ta emnelgiin toloo dyygarna gesen hyn amaa tagluulsan tyreeslegchdiin toloo dyygarch heden togrog avah gej bga yum be
2012-12-11
egii:
Ardchilsan nam garsan bish mongol uls bur suirliin zam ruugaa yavj bgaa yum bishuu Ardiin nam olon jil tur barixad ard tumen arai ch iim yaduu bgaagui baix shuu Ardiin namiinxan maani idsen ch arai judagtai baij dee ardchilsan namiinxan odoo bur ard tumniixee xuviin umch ruu ungiix yum bna l daa
2012-12-11
uyanga pizdaad:
yu yariad balairaad baitsgaana ve ashig olox gej l xun uch tuchnuun ter bumaa xayaj gargaj baij ul xudlux xurungu barij delguur office zax buudal ch yumyy bolgoj gargasan zardalaa olood daraa n ashigaa avna bizdee yu ch xiij chadaxgui zalxuu nuxduud n tureeslej xunii belen yuman deer oroxiig boddog ter xumuust xelxed bitgii davartsgaa yadyys yadyygiin tuiluud min muruuruu tureesee tuluud goloo zogooxoo bodotsgoo ta nart uur ajil baixgui yamar sursan medsen erdem nom baix bish balainuud min
2012-12-11
hehe:
Magnai neg yum hiissen ni deer bhaa
2012-12-10
hehe:
chi bitgii huts
2012-12-10
hulan:
uneheer zuv shiidver baina ,.Unuduur mongol ulsad amidrahad heden tsaas olhod mahs hetsuu bainaa ene tureesiind aramtaas bolj suhurhud hurch abia shuu.Bi gadaadad olon jil bolood irsen ireel zugeer suuhgui biznes hiih sanaatai languu hailaa aytaihan bairlaltai gazart dood taliin turees 1 say.zahuud ni davhar tureeseldeg.Harhorin zah dotor shine barilga barigdaj baihiig harad 8n saras ehleed orj humuustein uulzaj alnguu asuuh getel manaach ni oruulahgui hed heden duaa butssaar suuldee languu baighgui gesen hariu avsn.Har horin zah dotor l gehed dotor languug ankh tureeselsen humuus ni 14sayas deesh zarj baina mun ene languug avaad bas zahad 500.000iin turees tuluh gene.shine languunuudn bugd ezentei bolson gene.Minii ajiluuldag gazariin tureeslegch 1 jiliin gereetei baij genetl manaih yumaa zarlaa gar gesen tegeed yum haigaad baahan tsag aldaj sar gariu ajilaa hiisen yumgui gaduur yum haigaad yavj baital tanaih yum oldohgui bol havar boltol manaih 200.000r nemlee geed shuud nemchihsen. uursdiin yumgui tureesiin bairand baigaa humuus ahsig olhoosoo iluu turees tuluud amidarch baigaa ni daanch hetsuu yumaa deerees ni tatvar,hog gerel dulaan geel tasraltgui tatvaruud ni daramtalna.uneheer mongoldoo ireed yum hiiyee amidarya gehed tureeslehe uur argaguin tureesleheer udurjin oroijin zogsoj baij tureesiin mungiign arai chuu uguul hairan hudulmur talaar bolj baina.Tur zasag mine ard irgediihee iim asuudlig bodoltsoj baigaad baayrtai baina.Mun tureeslegchid er uursduusee mungu gargahguyi bainga l tureeseldeg humuuseesee zasvar uilchilgee hamg yumaa hiilgeh ni elbeg yum Ugn tureeslej baiga ezen ni uuruu uvul zun ali ch ulirlad sanaa tavij avch baigaa munguuruu ursgal zsvar enee tereegee hiij ugmuur baina.Mun huuuliin talaar ch ankhaarmaar baina yamar ch shuuh huuliin gazart orosn turees genet nemsen terdgere humuust hariutslaga tootsoh undeslelgui deeshee tenger hol dooshoo gazar hol irged zunduu abina.Bi ch egsendee ih siahan yum hiiyee gej sanaachlan eh orondoo irsen tureesiin daramtaas bolood odoo baragl suhurch abian daa..........Dahiadl gadagshaa yavsan ni deer sanagdaj baina shuu
2012-12-10
huulitai l bolmoor bn tureessiig tur zohitsuulmaar bn
2012-12-10
otgoo:
Tureeslegchidee negdtcgee
2012-12-10
jinee:
Bi tureeslegch bish gehdee oiriin maani neg hun tureeseer hunsnii jijig delguur ajluuldag.tureeslegchded olon tulgamdsan asuudal baigaag olj harsan uhaalag shiidver baina. Uyangaa bolon tureeslegch nart amjilt husie.
2012-12-10
irgen:
zob zob bvh zahiin tvreeslegchid negdej ednii handiig darah yostoi.haana ochij negdeh be.haygaa heleerei
2012-12-10
shar uyanga:
haana mungu unartene tend shar uyanga hezeed belen
2012-12-10
hehe:
chi bitgii huts