
Өнөөдөр Олон Улсын Хүний эрхийн өдөр тохиож буй. Дэлхий нийтээр 64 дэх жилдээ тэмдэглэж буй энэ өдрийг энэ жил “Миний үг, миний оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос тус өдөрт зориулан "Хүний эрхийн тайлбар толь” арга хэмжээг Улсын төв номын санд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Фридрих Эйбертийн сангийн Монголдахь суурин төлөөлөгч Свен Шверсенски, Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгуулагын төлөөлөл оролцоо.
Энэ үеэр тус комиссын Фридрих Эйбертийн сангийн дэмжлэгтэйгээр эрхлэн гаргасан “Хүний эрхийн тайлбар толь” номын нээлт, мөн хувь хүний эрх, улс төрийн эрх, эдийн засгийн эрх, нийгмийн амьдралд оролцох эрхийн талаар холбогдох албаныхан хэлэлцүүлэг өрнүүллээ.
Фридрих Эйбертийн сангийн Монголдахь суурин төлөөлөгч Свен Шверсенски энэ үеэр “Монгол улс 20-иод жилийн өмнө Ардчилсан нийгэмд шилжсэн үеэс хүний эрхийн тухай ойлголт илүүтэй яригдах болсон. Монгол Улс НҮБ-аас гаргасан Парисын зарчмын дагуу хүний эрхийн асуудлаар даган мөрдөх стандарттай болсон. Би Монголд амьдраад хоёр жил гаруй болж байна. Монголд үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, амьдрах орчноо сонгох зэрэг эрх нь чөлөөтэй байна. Гэхдээ хүний эрхийн зөрчил, хүний эрхийн тухай ойлголт тийм ч сайн биш байна. Тиймээс Хүний эрхийн үндэсний комисстой хамтран энэхүү номыг гаргасан. Энэ номд дэлхий нийтийн болон Монгол Улсын хүний рэхийн тухай ойлголт, Олон улсын гэрээ конивенцуудын талаар дэлгэнгүй тайлбар толь болгосон байгаа” гэв.
“Хүний эрхийн тайлбар толь” номыг хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, аймаг нйислэлийн их дээд сургуулийн нийгмийн ажилтануудад хүргүүлсэн гэнэ. Ингэснээр уг номд орсон хүнийн эрхийн талаар ойлголтыг олон нийтэд таниулах ажлыг холбогдох албаныхан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээж байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ