Вьетнамд Хятадын эсрэг жагсаал болов

img

Бослого хөдөлгөөн харьцангуй цөөхөн гардаг Вьетнам улсад газар нутгийн маргаанаас үүдэлтэй эсэргүүцлийн хөдөлгөөн гарч байна.  Улс хоорондын  хилийн  маргаан Хятад болон Вьетнамын усан хил дээр гарсан юм. Тус улсын нийслэл Ханой болон  Хо Ши Мин хотуудад  жагсаал цуглаан болж, өчигдөр нэлээд хурдацтай тархсан. Бослого үймээний шалтгаан өнгөрсөн сард болсон хэрэг явдлаас үүдэлтэй юм. Бээжин Вьетнамын хайгуулын усан онгоцны кабелийг тасалснаас болж хоёр орны харилцааны хүйтрэл эхлэх болсон. Түүний дараа Хятадын гадаад паспортын шинэчлэл дэх газрын зураг Вьетнамчуудын дургүйцлийг бүр ч ихээр хүргэжээ. Тэрхүү газрын зурагт хятадын зүүн өмнөд тэнгисээр хиллэдэг орнуудын газар нутагт халдсан байсан учир  хөрш орнуудаасаа эсэргүүцэл хүлээсэн юм. Бослого хөдөлгөөнд хэдэн зуун хүн оролцож байгаа бөгөөд Хятадын дээрэнгүй үзэл суртал дэндэж байна хэмээн өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлжээ. Бослого хөдөлгөөн удаан үргэлжлээгүй. Цагдаа, хүчнийхэн жагсаал хөдөлгөөн зохион байгуулагчдыг бослого эхлүүлмэгц нэг цагийн дотор тараасан байна. Энэ  бослого хятадын эсрэг хамгийн  анхны том хэмжээний бослого  байсан гэдгийг онцолж байна. Харин тэднийг засгийн газар, цэрэг цагдаагийн хүчээр давуу эрхтэйгээр тараасан явдалд жагсагчдын уур  бухимдлыг ихээр төрүүлсэн. Иргэд эх орны,  бүрэн эрхт  байдлаа хамгааллынхан төлөө тэмцэх эрх олгохгүй байгаад гомдолтой байна гэсэн юм. Бослого хөдөлгөөн өрнүүлсэн нь л  Вьетнам болохоос бусад номхон далайн орнуудад Хятадын гаргаж буй улс төрийн болон бусад үйлдлүүд таалагдахгүй байгааг илэрхийлээд байна. Үүний нэгэн тод жишээ бол Филиппин Хятадын шинэ гадаад паспортоор бус тусгайлан  хэвлэсэн хуудсанд тамга дарж хоёр орны хооронд зорчуулж байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongol ulsiin irgen:
Mongold yag hezee yag iim jagsaal boloh yum be? Ali ert iim jagsaal hiih bolson doo ug ni.
2012-12-11
Энэ зураг нь яасан хөөрхөн юм бэ
2012-12-10
hoh mongol:
china fuck
2012-12-10
ter gazrin zurag n hna bnaa hen neg n oloch bi haigad olsongui
2012-12-10
м:
манай гишүүд юу ч мэдэхгүй сууж мэднэ
2012-12-10
Hujaa nar iiml humuus deee hezeech sain hujaa gej baihgui
2012-12-10
2012-12-10
зочин:
хүүе манайх бас хилээ сайн хараач, манай хилрүү орчихсон байхыг мэдэхгүй байж мэднэ дээ энэ 76-ууд
2012-12-10