Мексикийн алдартай дуучин онгоцны ослоор амиа алдав

img

Мексикийн поп од Женни Ривера Мексикийн хойд нутагт болсон онгоцны  ослын үеэр амиа алдсан болохыг түүний эцэг албан ёсоор мэдэгджээ. Тэрхүү онгоцонд дуучнаас  гадна түүний ойр дотны долоон хүн явж байжээ. Тэдгээр хүмүүс бүгд амь насаа алдсан гэсэн мэдээг Месикийн төв телевиз дамжууллаа. Осол болсноос хойш цогцсуудыг таних ажил явагдаж байсан ч дөнгөж өчигдөр л  дуучныг  мөн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Женни Ривера 1969 онд Мексикт төрсөн бөгөөд уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш даруй 15 сая цомог борлуулсан  аж. Тэрбээр сүүлийн саруудад телевизийн шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байсан. Дуучин бүсгүй өнгөрсөн  амралтын өдрүүдэд аяллаар явж байхдаа ийнхүү осолджээ. Харин онгоцны сүйрэл ямар  шалтгаанаар гарсныг  хараахан тогтоогоогүй байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dahiad l tsul aldaatai orchuuljee. Mexico garaltai amerikiin duuchin baikhgui yu. Mexico tsagaachdiin huuhed bolj amerikt tursun yum aa. shuudiin orchuulagchid ch yostoi nogoon amitad shuu.
2012-12-10