Сансарын тунелийн нүхэн гарц барих ажил дуусаж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Нүхэн гарц нь дөрвөн тал руугаа гарах гарцтай, 6.3 метр өргөн хонгилтой. Тунель талын урт хэсэг нь 54.1 метр, зүүн талын буюу богино хэсэг нь 25.6 метр өргөнтэй. Авто замын явах хэсгийн өргөн 23.7 метр бөгөөд явган хүний зам дагуу үйлчилгээний төв байх юм. Энэхүү нүхэн гарцыг 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Хотын зам" компани гүйцэтгэсэн байна. Одоогоор барилгын ажлын явц 90 хувьтай байгаа бөгөөд ирэх оны зургадугаар сар гэхэд бүрэн дуусах юм.
Д.Цэцэг