Кристин Стюарт, Бэн Аффлек нар инээдмийн кинонд хамтарна

img

“Бүрэнхий” киногоороо Холливудад өөрийгөө дархалсан Кристин Стюарт удаах уран бүтээлийн ажлаа төлөвлөжээ. Тэрбээр ирэх онд Бэн Аффлэкттэй хамтран инээдмийн,  романтик кинонд тоглохоор  болсон тухайгаа албан ёсоор зарлажээ. Стюарт “HuffPost”-д өгсөн ярилцлагадаа дараагийн уран бүтээлдээ орсон гэдгээ хэлсэн  бөгөөд инээдмийн төрлийн кинонд дүр бүтээх гэж байгаадаа тун баяртай байгаагаа хэлсэн байна. Киноныхоо ажилд ирэх оны дөрөвдүгээр сараас орохоор зэхэж байгаа гэдгээ мөн дурджээ. Мөн түүнийг хөл  хүнд болсон гэсэн цуу яриа энэ  үеэр үнэн худал нь бас л тодорхойгүй үлдсэн ч ихэнх хүмүүс энэ  яриаг ор үндэсгүй хэмээн үзэж байна. Э.Мөнхнасан          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ