X Factor-ын ялагчаар Жеймс Артур тодорлоо

img

Энэ улирлын X Factor шоуны ялагчаар Жеймс Артур хэмээх 24 настай залуу тодорчээ. Тэрбээр өөрийнхөө ялагч болж чадсанд итгэж чадахгүй байгаа гэнэ. Жеймс шоуны дүнг сонсоод “ Би үүнд итгэж чадахгүй нь,  надад итгэж  саналаа  өгсөн хүн бүхэнд баярлалаа” гэсэн байна. Жемс финалийн  шоун дээрээ Марвин Гейсийн "Let's Get It On” дууг дуулсан. Зүгээр ч хэн нэгний дууг дагаж дуулдаг залуу биш гэдгээ харуулан тэмцээний явцад өөрийн  зохиосон хэд хэдэн дуугаа дуулж үзүүлсэн нь шүүгчдэд болон үзэгчдэд ихэд таалагджээ. Шүүгч Николь түүнд  хандан “Бид энэ шоунаас энгийн хүнийг гаргахын тулд биш, гоц мэдрэмжтэй үнэхээр авьяаслаг нэгнийг олж нэрлэдэг гэдгийг мартаж болохгүй шүү”  хэмээн хэлсэн нь түүний хувьд том шагнал болжээ. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

x factor gej yu we
2012-12-10