MоАХ-ны 23 жилийн ойгоор 23 партизан шинэ байртай боллоо

img

Монголын Ардчилсан холбооны 23 жилийн ой өнөөдөр тохиож, Соёлын төв өргөөнд баярын хурлаа хийлээ. УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд, МоАХ-ны дарга Х.Баттулга нар баярын хуралд оролцож үг хэллээ. Энэ үеэр Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одонгоор Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг нарын цөөнгүй хүнийг аймаг, орон нутгийн намаа сайн удирдаж ялалтад хүргэснийг онцлон шагнасан юм.   МоАХ жил бүр хүний эрхийн төлөө оны шагналтнуудыг тодруулж байрны эрхийн бичгээр шагнадаг уламжлалтай. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор 20  хүнд МоАХ-ны дарга Х.Баттулга байрны эрхийн бичиг гардуулснаас хойш жил бүр тохиож буй ойн жилийн тооны партизанууд шинэ байртай болсоор ирсэн юм. Энэ жил 23 хүнд байрны эрхийн бичгийг гардууллаа.

МоАХ-ны 23 жилийн ойгоор байраар шагнуулсан 23 хүний нэрс:

  1. Баятбуянгийн Баттунгалаг
  2. Ванчингийн Уранчимэг
  3. Ядамцоогийн Баасанжав
  4. Гончигжавын Ганбат /Баянхонгор аймаг Галуут сум /
  5. Ярангайн Сүрэнжав
  6. Баяраагийн Дамба /Баянгол дүүрэг/
  7. Бүмүүгийн Амарсайхан
  8. Дүлзэнгийн Долгорсүрэн
  9. Жадамбын Эрдэнэцогоо
  10. Раднаагийн Даваа
  11. Дамдинсүрэнгийн Тунгалаг
  12. Дэндэвийн Хашхүү
  13. Рэнцэндоржийн Чогийжамцан /эхнэр Туяад нь гардуулав/
  14. Лувандоржийн Сарангэрэл
  15. Бадарчийн Гомбодорж
  16. Чимэдцэрэнгийн Рагчаа
  17. Пүрэв-Ойдовын  Отгонбаяр
  18. Гарамын Цэрэвжав
  19. Чойжилын Балданням
  20. Жамганы Эрдэнэ-Уул
  21. Цэрэнгийн Оюунцэцэг
  22. Дашдоржийн Рэнцэнтавхай
  23. Цэвээнравдангийн Баярмаа

 Мөн МоАХ-ны “2012 оны эзэн” шагналыг ШӨХТГ-ын дарга О.Магнайд гардуулсан юм. Шагнал гардуулах үеэр МоАХ-ны тэргүүн Х.Баттулга хэлэхдээ "О.Магнайг ажлаа авч ажиллаж эхэлснээс хойш маш олон асуудал цэгцэрч голдиролдоо орсон. Одоо хүмүүс ямарваа нэгэн асуудал гарвал шүүхэд биш О.Магнайд хэлнэ шүү гэдэг болж" хэмээлээ. О.Магнай “Би хувьсгалч хүн. Тийм учраас Монголын Ардчилсан холбооны шагнал бол миний хувьд хамгийн нэр хүндтэй шагнал маань байх болно” хэмээн баярласан сэтгэгдлээ илэрхийлж, Монголын ардчилагчдад баярын мэнд хүргэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Төгөлдөрийн Баяржаргал гэж эмэгтэй байсаныг Элбэгдорж. Дорлигжав. Нар мэдэж байгаадаа Хөвсгөлчүүд бас мэднэ .үлдсэн ганц хүүд нь түлхүүр өгч буян болмоор юм уу нүнжигтэй
2013-01-06
puje:
bair avsan humuus n uneheer l partizan mun bval saihan l hereg bn manai aav 1989 ond ardchilsan huvisgald oroltsood ajilaasaa tsomhotgold orj halagdsan ch ardchilliin tuluu udii hurtel unencheer uvj bgaa uvgun bii deee... humuust ugch bgaa shagnal uramshuulal n nudee olj bgaasai l gej helmeer bn daaa
2012-12-13
Temuujin:
Manai taliigaach ahiin maani ner alga bn Uug Ni zaaval oroh yostoi hunii neg yumsan
2012-12-13
nymxuu:
Ene unenuu Ardchiliinxan oorcdoo dotroo iim ylgabarlan gaduurxax uil ajilgaa ybuulj shagnaliin xeel xauuld abtax gejdee itgemeergui xaramcmaar um
2012-12-12
Vnexeer caixan l uil ybdal bolj gexdee jinxene olcgolond cuuj amia zolixooc aigaagui zrim neg axmad fartizanuud amidraln ni xechuu deer ni xench tooxgui ad uzex ynztai xannddag ted maani cetgeldee xaramcal gomdliig teeceer l ybj baigaa zarim ni tengeriin orond caixan amidarxaar ybj baigaa baixdaa
2012-12-11