Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эхнэр өндөр хамгаалалт дор амаржив
Монголын улс төрчид нялх залуу амрагтай байх нь мода болоод нэгэнт удаж байна. Хоёр эхнэрийн таван хүүхэдтэй, гэр бүлийн гишүүдийн тоо нь найм хэмээн яригддаг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн залуу уржигдар Сэлэнгээ гэргий уржигдар буюу бямба гаригт Хүний гавьяат их эмч Бүлтэнгийн хувийн эмнэлэгт амаржжээ. Сайд залуу гэргийгээ өөрөө ирж сахихын сацуу тус эмнэлгийн гадна болон дотор заалыг хамгаалалтын албаныхан бүрхэж, тус эмнэлэгт эхнэр нь амаржиж буй бусад аавуудад багагүй төвөг учруулжээ. Н.Алтанхуягийн эхнэрийг билэгт сайн өдөр буюу зулын 25-нд төрүүлэхээр Бүлтэн эмчийн эмнэлгийнхэн бүгдээрээ гар бие оролцон хичээнгүйлэн ажилласан бөгөөд хийсвэр хагалгаагаар төрүүлжээ. Сайдын шинээр төрсөн хүний хүйс хийгээд сайдын залуу гэргийн хүүхдийн тухай нууцлах даалгавартай хэдий ч хамгаалалт авч, сайд эргэлдэж байгааг харсан хүмүүс төд удалгүй хэний гэргий амаржсаныг мэдэж, эмнэлгийн гадаа яриа дэлгэхэд хүрчээ. Харин бусад төрсөн эхчүүдийн ар гэрийнхэн хоол цай өгөхдөө өндөр хамгаалалтыг нэвтрэх гэж багагүй зүдэрсэн тухайгаа ам уралдан ярьж байна. Ямартаа ч МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ онд одтой, азтай байгаа бөгөөд Засгийн газрын тэргүүн болоод зогсохгүй хэнз үрийнхээ зулайг үнэрлэж, 54 насандаа зургаа дахь хүүхдээ өлгийдөн авлаа.
Эх сурвалж www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ