Араасаа нэхэлтэй Засаг дарга нар

img

Өнгөрсөн бямба гаригийн Засгийн хуралдаанаар орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан ИТХ-ийн шийдвэрүүдийг үндэслэн зарим Засаг дарга нарыг батламжлахаар төлөвлөж байсан ч хойшлуулжээ. Учир нь зарим аймгийн Засаг дарга нарын томилгоо маргаантай байгаа. Энэ долоо хоногтоо багтаан Засаг дарга нараа  эцэслэж орон нутгийн удирдлагууд 2013 оныхоо төсвийг батлах учиртай.  

Аймаг, дүүргийн нэр

Засаг даргаар сонгогдсон гишүүдийн нэр

Тайлбар

1 Сүхбаатар дүүрэг Ж.Батсуурь Үргэлжлүүлэн ажиллахаар болжээ
2 Сонгинохайрхан дүүрэг Р.Дагва   Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дүүргийнхээ засаг даргын орлогчоор ажиллаж ирсэн.
3 Налайх дүүрэг Х.Болдбаатар, Б.Минжинхүү ИТХ-ын анхны хурлаар АН-аас сонгогдсон Х.Болдбаатарыг сонгохоор шийдсэн байсан ч МАН,МАХН эсэргүүцэн Б.Минжинхүүг засаг дарга болгох тогтоол батлан Э.Бат-Үүлд өргөн бариад байна. тиймээс энэ хоёрын хэн нь засаг дарга болох нь яг одоогоор тодорхойгүй байна.
4 Багануур дүүрэг Ц.Сандаг-Очир Энэ дүүргээс Ц.Сандаг-Очир сонгогдоод байгаа ч ИТХ-аас МАН-аас бусад хүчнээс сонгогдсон гишүүдийн эрхийг баталгаажуулаагүй гэсэн маргаан араасаа дагуулж байна.
5 Баянгол дүүрэг Д.Орос Намаа  ялалтанд хүргэсэн Д.Оросоо одоогийн байдлаар засаг дарга болох хамгийн их магадлалтай байна.
6 Баянзүрх дүүрэг   Д.Пү­рэвдаваа Нийслэлийн Засаг даргын ор­логч Үйлдвэрлэл, экологийн асуу­дал хариуцсан орлогч Д.Пү­рэвдаваа тодрох магадлал өндөр байна.
7 Чингэлтэй дүүрэг   Т.Аюурсайханыг, Д.Ганболд Дүүргийн захирагчаар ажиллаж байхдаа “үнэтэй хөшөө барьсан” хэмээн адлагдаж бай­сан Д.Ганболд дахин дарга болох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тиймээс энэ хоёрын хэн нь засаг дарга болох нь тодорхойгүй байна.
8 Хан-Уул дүүрэг   Ж.Ганхуяг Ардчилсан намаас дэвшсэн Ж.Ганхуяг нэр дэвшсэн байгаа ч нам дотороо хагаралтай байгаа учир хэн сонгогдох нь тодорхойгүй байна.
9 Багахангай аймаг С.Эр­дэнэбаяр МАН-ын хорооны дарга С.Эрдэнэбаяр сонгогдох нь тодорхой болжээ.
10 Төв аймаг   Д.Батбаяр Энэ аймгаас До.Ганболдыг засаг даргаар сонгогдоно гэж хүлээж байсан ч АН-ын Д.Батбаяр сонгогдлоо
11 Архангай аймаг   Д.Бат-Эрдэнэ Өмнө эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа энэ аймагт засаг дарга болно гэсэн олны таамаглал талаар болж АН-ын Д.Бат-Эрдэнэ сонгогдлоо
12 Завхан аймаг Ж.Жамъян­тив Өөрийн намыг ялалтанд хүргэсэн МАН-ын Ж.Жамъянтив засаг даргаар сонгогдлоо
13 Баян-Өлгий аймаг   Х.Дармен Энэ аймгаас сонгогдох магадлалтай олон нэр дэвшигчид байсан ч Цахилгаан шугам сүлжээний ерөнхий инженер Х.Дармен сонгогдлоо.
14 Орхон аймаг   Г.Зоригт АН-ын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ч.Бямбааг сонгогдоно гэж байсан ч дээрээс ирсэн үүргийн дагуу Г.Зоригт сонгогдлоо.
15 Өмнөговь аймаг   Б.Бадраа Аймгийнхаа Засаг даргаар ажиллах хугацаандаа хамгийн их хэл аманд өртөж АТГ-т хүртэл дуудагдаж явсан эрхэм. Түүнийг дахин Засгаар томилогдож байгааг сөрөг хүчнийхэн эсэргүүцэж байна.
16 Хөвсгөл аймаг   Л.Ганболд Тэрээр УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай өрсөлдөн 24:17-ийн харьцаатай ялалт байгуулан сонгогджээ.
17 Говь-Алтай аймаг Ш.Амгаланбаяр МАН-ын нэр дэвшигчийг улируулан томиллоо.
18 Өвөрхангай аймаг   Д.Тогтохсүрэн АТГ-аас албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж байсан гэх үндэслэлээр шалгагдан, хэрэгсэхгүй болж байсан Д.Тогтохсүрэнг улируулан сонгосон байна.
19 Дорнод аймаг   М.Бадамсүрэн Дорнод аймгийн ИТХ-ийн 18 төлөөлөгчийн саналаар МАН-ын хорооны дарга М.Бадамсүрэнг тус аймгийн Засаг даргаар  томилсон байна
20 Баянхонгор аймаг   Д.Жаргалсайхан Өмнө нь хувийн бизнес эрхэлдэг Д.Жаргалсайхан  сонгогдсон байна.
21 Дорноговь аймаг   П.Ганхуяг ИТХ-аас олонхийн санал аван засаг даргаар сонгогдлоо.
22 Ховд аймаг   Д.Цэвээнравдан АН-аа толгойлж сонгуульд ороод улаан байсан  газрыг цэнхэр болгосон.Олон жил ИТХ-д  сөрөг хүчнээ төлөөлж орсон,  аймгийнхаа асуудлыг сайн мэдэх хүн, бас  WWF гээд байгаль хамгаалах сангийн баруун бүсийн салбарын захирлаар ажиллаж байсан. Олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.
23 Сэлэнгэ аймаг   С.Бүрэнбат
24 Увс аймаг   Д.Цэндсүрэн
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Songino bishee
2012-12-11
zochin:
GOBISUMBER AIMGIIG YAGAAD ORHICHIHDOG YUM BEE MALNUUDAA. BUHEL BUTEN AIMGIIN IRGEDIIG DOROMJILJ BGAA YUM BISH UU
2012-12-11