Дараагийн Монголд дуулах дэлхийн од хэн бэ?

img

Данийн алдарт "Michael Learns To Rock" хамтлаг UB palace-ын концертын их танхимыг доргион, 2 үдэш Монголын үзэгчдийг догдлуулж 1990-ээд оноор эргэн аялууллаа. Хоёр үдэш үзэгчдийг байлдан дагуулж чадсан энэ тоглолтыг "Evento" компани санаачлан, Монголын Залуучуудын Холбоо ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, үзэгчдэд үнэхээр бэлэг барьж чадсан юм. Тэдний эхлүүлсэн анхны төсөл амжилттай болж, дэлхийн амьд хөгжмийн тоглолтыг үгүйлж байсан Монголынхоо фенүүдийн уйдааг тайлж чадлаа. Энэ зун, намаржин Николь Шерзингер, Питбулл зэрэг гадаадын нэртэй хамтлаг дуучдын тоглолтын зард хууртагдсан үзэгчид энэ тоглолтоор цангаагаа тайлж, дараагийн Монголд ирж тоглох тоглолтыг хүлээх хүлээлт үүсчээ. Залуус бид бүхэн тэр бүр гадаадад очиж, ийм амьд тоглолтыг мэдэрч чаддаггүй. Эх оронд минь хэзээ ирж тоглох бол, ямар компани зохион байгуулж авчрах бол гэж горьдож суудаг. Бидний энэ горьдлогыг тайлж, анх удаагаа дэлхийд данстай хамтлагийн тоглолтыг Монголдоо зохион байгуулсан багийнханд үзэгчид онц дүн тавьж байна. Анхны эхлүүлсэн ажлаа амжилттай зохион байгуулж, үзэгчдээсээ онц дүн авсан Монголын Залуучуудын Холбоо, Evento компанийн хамт олон дараагийн тоглолтоор залуусдаа бэлэг барих ажилдаа аль хэдийн ханцуй шамлан орсон гэнээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yag unen
2012-12-12
psy gannamiig awaad ir....tegwel jijig oduud awchirlaa gj bodoe,,,
2012-12-11
Ene avilgad idegdsen ytaatai yadyy byyrai orond delxiin odyyd irne gej baix yy
2012-12-11
Daan ch shaardlaga hangasan baishin sav alga daa..
2012-12-11
yag unen
Medeej bsb shde
2012-12-10
U2 Coldplay iig avaad ir.tegvel delhiin hemjeenii oduudiig avchirlaa gej tootsyo
2012-12-10